Аялал жуулчлалын нийгэм-соёлын философийн шинжилгээ

undefinedМонголын философийн холбоо Үндэсний номын баярын өдөр нэгэн шинэ бүтээлийг олон нийтэд толилуулж байна.

Холбооны ерөнхийлөгч, доктор (Ph.D) Д.Гантөмөр “Аялал жуулчлалын нийгэм-соёлын философийн шинжилгээ” (УБ.:Тотто пресс, 2019) нэгэн сэдэвт бүтээлийг хэвлүүллээ. Зохиогч эл бүтээлдээ аялал жуулчлал феномен болохыг тодруулан, аялал жуулчлалын туршлага, зүй тогтол; тогтвортой хөгжилд аялал жуулчлалын салбарын эзлэх байр суурь, түүний удирдлага төлөвлөлтийн философи үндэслэл; аялал жуулчлалын сурталчилгаа бол зөөлөн хүч болох зэрэг өргөн асуудлыг авч үзсэн бөгөөд бүтээл нь оршил, дөрвөн бүлэг, ном зүйгээс бүрдэж байна. Аялал жуулчлалын зүй тогтлыг олон талаас өргөн хүрээнд судлах нийгмийн захиалга шаардлага бий болж буй энэ үед зохиогч олон жилийн судалгааны ажлын үр дүнгээ нэгтгэн шинэлэг бүтээл хэвлүүлсэн цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой болжээ.

Тус бүтээлийг доктор (Ph.D) М.Золзаяа редакторлаж, академич Г.Чулуунбаатар, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Sc.D), профессор Ч.Ган-Өлзий нар санал шүүмж өгсөн байна.

 

Шинэ бүтээл