Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх субьектив хүчин зүйлсийн шинжилгээ
ШУА-ийн Философийн Хүрээлэнгээс 2017-2019 онд хэрэгжүүлсэн суурь судалгааны төслийн хүрээнд “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх субьектив хүчин зүйлсийн шинжилгээ” хамтын бүтээлийг /УБ.,2020 он/ хэвлүүлжээ.
Энэ бүтээл нь “Урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх субьектив хүчин зүйлийг судлах онол-философи арга зүй”, “Монгол Улсын урт хугацааны хөгжилд нөлөөлөх субьектив хүчин зүйлсийн практик асуудал”, “Нийгмийн хөгжилд засаглалын үзүүлэх нөлөөлөл” гэсэн гурван бүлэгтэй. Хамтын бүтээлд сонгодог ба сонгодог философи дахь хөгжлийн тухай үзэл санаа, тогтвортой хөгжлийн субьектив хүчин зүйлс, урт хугацааны хөгжлийн бодлогыг засаглалтай холбох асуудлыг судалгааны баялаг эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан авч үзсэн байна.
Бүтээлийг академич Г.Чулуунбаатар, шинжлэх ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон, А.Цанжид, доктор (Ph.D) Б.Батхишиг, Д.Гантөмөр, Б.Пүрэвсүрэн, О.Хатанболд, Д.Батмөнх, Ш.Ганхуяг, Ж.Энхбаяр, магистр Б.Цэрмаа нар хамтран бичжээ.