“Тогтвортой хөгжил: Ногоон ёс зүй” эмхэтгэл

Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Тогтвортой хөгжил: Ногоон ёс зүй” эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхэтгэлийг МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимээс эрхлэн хэвлүүлжээ.

Тус эмхэтгэлд экологийн ёс зүйн боловсрол, байгаль орчныг хамгаалах уламжлал, экологийн ёс зүйн орчин үеийн онол-практикийн асуудлууд зэрэг чиглэлээр их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 45 эрдэмтэн судлаачийн 30 илтгэл багтсан байна. Тухайлбал, профессор Д.Тунгалаг “Байгаль орчноо хайрлан хамгаалах уламжлалт монгол сэтгэлгээний онцлог”, профессор Б.Галиндэв “Экологийн боловсрол, ёс зүй эх оронч үзлийн  тулгуур болох нь”, профессор Р.Дарьхүү “Монгол улс дахь экологийн ёс зүйн сургалт, судалгааны өнөөгийн байдал”, профессор М.Гантуяа, магистр Б.Бадрах нарын “Байгаль орчлонгийн талаарх нүүдэлчдийн ба буддын уламжлалт үзэл ойлголтын зохицол”, доктор Ц.Батцэрэнгийн “Био ёс зүйн хөгжил ба монгол уламжлал”, профессор Б.Дагзмаа,  доктор Б.Мөнхжавхлан нарын “Хүрээлэн буй орчны философи” хичээлийн хөтөлбөр, агуулгын тухайд”, профессор И.Лхам, доктор Г.Уянга нарын “Хүрээлэн буй хамгаалах үйлсэд их сургуулийн санаачилга, манлайлал” зэрэг илтгэлүүд хэвлэгдсэн байна.

Эмхэтгэлийг МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим багш, профессор Р.Дарьхүү, дэд профессор Д.Оюунгэрэл, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор М.Золзаяа нар хянан тохиолдуулжээ.

 

Шинэ бүтээл