“МОНГОЛЧУУДЫН АМЬТНЫГ ХАМГААЛАХ ЁС СУРТАХУУНЫ УЛАМЖЛАЛ БА ОРЧИН ҮЕ” хамтын бүтээл хэвлэгдлээ

“Монголчуудын ан амьтныг хамгаалах уламжлалт зан үйл, ёс заншил ба орчин үе” сэдэвт ШУА-ийн грантын хүрээнд “Монголчуудын амьтныг хамгаалах ёс суртахууны уламжлал ба орчин үе” (УБ.,2020) хамтын бүтээл хэвлэгджээ. Тус бүтээлийг ХААИС-ийн багш доктор, дэд профессор Ч.Баярчимэг,  МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Оюунгэрэл, Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Золзаяа нар хамтран бичиж, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш доктор, профессор Р.Дарьхүү редакторлажээ.

Бүтээлийн “Амьтныг хамгаалах ёс зүй” хэмээх нэгдүгээр бүлгийг М.Золзаяа; “Амьтныг хамгаалах ёс суртахуун ба хууль” хэмээх хоёрдугаар бүлэг болон “Амьтныг хамгаалах буддын ёс зүйн үзэл” гэсэн дөрөвдүгээр бүлгийг Д.Оюунгэрэл; “Амьтныг хамгаалах уламжлалт үзэл” хэмээх гуравдугаар бүлгийг Ч.Баярчимэг хариуцан бичиж, “Амьтныг хамгаалах ёс зүйн боловсролыг дээшлүүлэх арга зам” зөвлөмжийг боловсруулан хавсаргажээ.

Зохиогчид амьтныг хамгаалах ёс зүйн үзэл санаа, тулгамдсан асуудал, ёс суртахууны уламжлал ба эрх зүйн зохицуулалт, амьтныг хамгаалах монголчуудын уламжлалт ёсны талаар авч үзсэн байна.

 

Шинэ бүтээл