Д.Оюунгэрэл. Ёс зүй. Дасгал, сорилын гарын авлага

МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор  Д.Оюунгэрэл “Ёс зүй. Дасгал, сорилын гарын авлага” (2025)-ыг хэвлүүлжээ. 

Редактор: Доктор (Ph.D), профессор Р.Дарьхүү, доктор (Ph.D), профессор Г.Эрдэнэбаяр

Энэхүү гарын авлагын “Ёс зүйн кэйс” нэгдүгээр хэсэгт хүрээлэн буй орчны ёс зүй, бизнесийн ёс зүй, амьтныг хамгаалах ёс зүй, био ёс зүй, мэргэжлийн ёс зүй, цахим ёс зүй, эрхийн ёс зүй, төрийн албан хаагчийн ёс зүй, ёс зүйн онолд холбогдох кэйсүүдийг оруулж, тэдгээрийн хүрээнд хэлэлцэх тус бүр 3 асуудлыг оруулсан байна. “Ёс зүйн сорил” хоёрдугаар хэсэгт ёс зүйн онолын мэдлэгийг сорих сорилууд; “Эх зохиолын хэсэг” гуравдугаар бүлэгт өрнө, дорнын сэтгэгчдийн эх зохиолоос уншиж хэлэлцэхэд зориулсан асуудлуудыг боловсруулжээ. Тус бүтээл нь ёс зүйн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, ёс зүйн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр үзүүлэх ач холбогдолтой болсон байна.

Шинэ бүтээл