Л.Дашням. Язгуураа танихуйд өчүүхэн дусал. УБ.,2020
Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Дашням "Язгуураа тахихуйд өчүүхэн дусал” хэмээх шинэ бүтээлээ уншигч таны гар дээр тавьж байна.
Редакторласан академич Г.Чулуунбаатарын дүгнэснээр хүний философийн асуудалд зориулагдсан энэхүү бүтээл нь профессор Л.Дашнямын сүүлийн 30-аад жилд хийсэн монгол судлалын чиглэлийн судалгаа, лекц, дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл, соёл судлалын холбогдолтой бусад бичвэрүүдээс бүрдэж байна.
Ном нь “Хүн болох эрдэмд суралцахуйд өчүүхэн тус”, “Нийгэм ахуйгаа ойлгохуйд өчүүхэн тус”, “Уламжлал, хэвшлийг ухаарахуйд өчүүхэн тус”, “Түүх, соёлдоо ойртохуйд өчүүхэн тус”, “Тэнгэр, газрын явдлыг унхайдахуйд өчүүхэн тус”, “Утгалахуй урлагийг тоймлохуйд өчүүхэн тус” хэмээх 6 бүлэгтэй.