ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ҮЙЛИЙН ЁСНЫ БОЛОВСРОЛ

undefined

Энэ ном байгальтай шүтэн барилдсан үйлээр хөгжиж ирсэн боловсрол, хүмүүжлийн сургаал, амьдрах ухааны монгол уламжлалыг орчин үеийн прагматик философи дахь үйлийн боловсрол (Pragmatic concept of education)-ын үзэл баримтлалтай харьцуулан судласнаар тогтвортой хөгжил ба боловсролын шүтэн барилдахуйн үндсэн зүй тогтлыг нээн харуулахад зориулагджээ. Үйлийн боловсрол (рragmatic education)-ын үндэсний уламжлал тогтвортой хөгжлийн зайлшгүй нөхцөл болох ерөнхий зүй тогтлыг “Оюун түлхүүр” шастирын сургаалуудын философийн утгыг хувь хүнд хандсан, хүмүүс ба нийгэмд чиглэсэн гэж ангилан компаратив аргаар задлан шинжилжээ.

Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийн үйлийн боловсролын ерөнхий зүй тогтол. Ж.Дьюигийн философийн суурь үзэл санааг хувь хүний жам ёсны хүмүүнлэг ардчилсан хөгжлийн хэрэгцээнд хандсан болон хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийн хөгжлийн хэрэгцээнд чиглэсэн үйлийн боловсрол гэж тодорхойлоод түүнийг нийгмийн тогтвортой хөгжилд чиглүүлэх нь урагш түрүүлсэн үйлийн боловсролын агуулга, шинж чанар ба онцлогыг хувь хүн бүрийн болон хүй хамтлагийн сэтгэлгээний өсөлт, мэдээллийн нийгэм дэх харилцан ойлголцол, хүн төрөлхтний даяаршсан сэхээрлийн оюун мандалтай холбооотой гэж дүгнэсэн байна.

Үүнийг судлах эргэцүүллийн шинэ хэлбэр, философийн тайлал зүйн мэдэгдэхүүний билиг мөнийг ерөнхий онолын өндөр түвшинд үндэслэж өгөхийг оролдсон болно. Компаратив судалгааны үр дүнгээс үзэхэд үйлийн боловсролын монгол уламжлал ба боловсролын прагматик онол хоёрын ижил төстэй тал хоёуланд нь байгаа тайлал зүй, холизм, субстанционализм, инструментализмд илүү ихээр илэрч байна. Инструментализм объект, субъект хоёрыг туйлшруулах санааг үгүйсгэж, шүтэн барилдахуйн онол чойрт хүргэх шинжлэх ухааны төрөл бүрийн хандлагын нэгдэл бөгөөд хүний тухай мэдлэгийг бүгдийг бүхэлд нь хүнээс байгальтай харилцах үйлийн үр дүн маягаар авч үздэг.

Тогтвортой хөгжилд шилжих гол арга зам нь хүн бүр өөрийн үйлдлийг байнга боловсруулан өөрчлөн сайжруулж, оюун санааны үндэстэй болгох явдал мөн.

 

Шинэ бүтээл