“Төрийн албан хаагчийн ёс зүйн нэр томьёоны тайлбар толь”
Монгол Улсын Ёс зүйн хорооноос Канад-Монголын Мерит төслийн дэмжлэгээр “Төрийн албан хаагчийн ёс зүйн нэр томьёоны тайлбар толь”-ийг (2026) хэвлүүлжээ.
Ерөнхий редактор: СУСХ-ийн ЭНБД, доктор (Ph.D), дэд профессор М.Золзаяа
ШУА-ийн ХЗХ-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр
Эмхэтгэсэн: доктор (Ph.D) Ц.Оюун
Редакцын зөвлөлийн гишүүн: доктор (Ph.D) Ц.Амартөгс, магистр Р.Алтангэрэл, доктор (Ph.D), дэд профессор А.Алтанзул, доктор (Sc.D), профессор Ш.Батсүх, магистр Л.Золзаяа, доктор (Ph.D), дэд профессор Ч.Эрдэнэчимэг.

Тус тольд ёс суртахууны философи, онолын хүрээ; байгууллагын болон төрийн албаны ёс зүй; мэргэжлийн ёс зүй; бизнесийн ёс зүй; шинжлэх ухааны ёс зүй; хиймэл оюун, мэдээлэл харилцааны ёс зүй; эрсдэлийн ёс зүйн олон улсын хэмжээнд болон холбогдох хууль, тогтоомжид туссан түгээмэл хэрэглэгддэг 240 гаруй нэр томьёог түүвэрлэн тайлбарлажээ. Философи, шашин судлал, сэтгэл зүй, хэл шинжлэл, төрийн удирдлага, эрх зүй, социологи зэрэг салбарын эрдэмтэн судлаачдын хамтын бүтээл юм.
