С.Соёлмаа. Философийн үндсэн мэдэгдэхүүн. УБ.,2020

undefinedУншигч танаа доктор (Ph.D) С.Соёлмаа “Философийн үндсэн мэдэгдэхүүн” хэмээх шинэ номоо толилуулж байна. Номыг академич, философийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Г.Чулуунбаатар редакторлажээ.

Энэхүү ном нь философийн үүсэл ба хөгжил, орчин үеийн философийн урсгал чиглэлүүд, салбарууд, Монголын философи сэтгэлгээний түүхэн тойм гэсэн хэсгүүдээс бүтэж байгаа болно. Орчин үед ихээхэн анхаарал татаж байгаа хүний оршин ахуй, танин мэдэхүй, үнэлэмж, соёл, урлаг, шинжлэх ухаан, шашны зэрэг асуудлыг хөндөж, эдгээр үзэгдэл ойлголтын мөн чанарыг эртнээс өнөө үе хүртэлх философичдийн үзэлд тулгуурлан, судалгааны өргөн материал ашиглаж бичсэн байна.

Номыг “Интерном”, “Азхур”, “Мир” номын дэлгүүрт худалдаалж байна. 

Шинэ бүтээл