“Ёс суртахууны боловсрол” гарын авлага хэвлэгдлээ

МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, профессор Р.Дарьхүү, дэд профессор Д.Оюунгэрэл, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн секторын эрхлэгч доктор М.Золзаяа нар “Ёс суртахууны боловсрол” хэмээх гарын авлагыг бичиж хэвлүүллээ.

БСШУСЯ 2019 оныг “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгож, улмаар  ерөнхий боловсролын сургуулийн 1-12-р ангид “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийг боловсруулан хичээл зааж эхэлсэн билээ. Гэвч дунд, ахлах ангид уг хичээлийг судлах сургалтын хэрэглэгдэхүүн ховор тул Монголын Философийн Холбооны зүгээс багш, суралцагчид, эцэг эхчүүд болон нийт иргэдэд зориулан тус гарын авлагыг эрхлэн хэвлүүлэхийг санаачилсан  болно.

undefined

Гарын авлагад “Хүний хөгжил ба ёс суртахууны боловсрол”, “Ёс зүй ба ёс суртахуун”, “Ёс суртахууны хэм хэмжээ”, “Ёс суртахууны үндсэн зарчим”,“Төв үзэл: шүтэн барилдахуйн ухаан”, “Ёс суртахууны ойлголтууд”, “Ёс суртахууны үнэлэмж”, “Өөрийгөө танин мэдэхүй”, “Хэрэглээний ёс зүй”, “Ёс суртахууны эрхэмлэл”, “Гэр бүлийн ёс зүй”, “Харилцааны ёс зүй”, “Мэргэжлийн ёс зүй” зэрэг сэдвүүд багтжээ.

 

Монголын Философийн Холбоо

Шинэ бүтээл