Монголын нийгэм дэх цахим орчны нөлөөлөл: философи асуудлууд эмхэтгэл хэвлэгдлээ

Дэлхийн философийн өдөр 11-р сарын 19-ний өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан ШУА-ийн Философийн хүрээлэн, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссоос хамтран эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, илтгэлийн эмхэтгэлийг хэвлүүлдэг уламжлалтай.

Энэ жил ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Философийн салбараас “Монголын нийгэм дэх цахим орчны нөлөөлөл: философи асуудлууд” гэсэн цаг үеийн чухал сэдвийг сонгож, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгээр илтгэлийн эмхэтгэлийг хэвлэн нийтийн хүртээл болгож байна.

undefined
Эмхэтгэлд ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Монголын Философийн Холбооны ерөнхийлөгч, доктор Д.Гантөмөр нарын мэндчилгээ; “Технологийн метафизик ба цахим ертөнц”, “КОВИД-19 цар тахал ба биофилософийн өөрчлөлт”, “КОВИД-19 цар тахлын үеийн нийгмийн сэтгэлзүй цахим орчинд”, “Цахим хичээлийн чанар, үр дүнгийн талаарх суралцагчдын сэтгэл ханамж, тулгамдаж буй асуудал”, “Хиймэл оюун, түүний ёс зүйн зарим асуудлууд”, “Хиймэл оюун ухаан ба криминологийн хөгжлийн чиг хандлага”, “ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын эрүүл мэнд, хөгжилд компьютер тоглоомын үзүүлж буй нөлөө”, “Дижитал сурах бичигт тавих шаардлага, шалгуур”, “Монгол хүний ёс суртахууны өөрчлөлт ба цахим орчин” зэрэг сэдвээр Монгол, Оросын 29 судлаачийн 17 илтгэл хэвлэгдсэн байна.

“Монголын нийгэм дэх цахим орчны нөлөөлөл: философи асуудлууд” эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Философийн Хүрээлэн, МУИС, ХААИС, Боловсролын Хүрээлэн, ШУА-ийн Математик, Тоон Технологийн Хүрээлэн, СУИС, АШУҮИС, Дотоод Хэргийн Их Сургууль, “Томүжин алтернатив” сургууль зэрэг байгууллагын философи, математик, биологи, генетик, хууль зүй, сэтгэл зүй, боловсрол судлал, соёл судлалын салбарын эрдэмтэн судлаачид илтгэлээ ирүүлжээ.
 

 

Шинэ бүтээл