ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ: НИЙГМИЙН ШУДАРГА ЁСНЫ ФИЛОСОФИ

undefined

Энэ номд нийгмийн шударга ёсонд суурилсан тогтвортой хөгжлийн тухай дорнын мэргэн ухаан ба орчин үеийн хүмүүнлэг ардчилсан шударга ёсны баримтлалыг харьцуулан судалж, Монголын нийгмийн шударга ёсны хөгжлийн философийн онолын хувилбарыг дэвшүүлжээ.

Зохиогч шударга ёсны тухай үндэсний уламжлалт онолыг орчлонгийн амгалан зохицол, иргэн ба төрийн шүтэн барилдахуйд үндэслэсэн тэгшитгэгч хувилбар гэж тодорхойлжээ. Хүмүүнлэг ардчилсан нийгмийн шударга ёсны тухай орчин үеийн философи эргэцүүллийн тэнцвэрт байдал ба таамаглалын сөрөг идэвхжилийн зохицол, эрх чөлөөт, ардчилсан, хүмүүнлэг зарчим ба нийгмийн байгууламжид суурилсан байвал тогтвортой хөгжлийн үндэс болж чадна гэж үзжээ.

Дэлхий нийтийн тогтвортой хөгжилд орох Монголын хувилбар хамтран үйлдэхүйн шударга ёсны эш онолд суурилж, чөлөөтэй тэгш хуваарилах шинжтэй байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд үнэнч журамт тоглоомын ерөнхий дүрэм болсон шударга ёсны хамгийн энгийн хэм хэмжээг боловсруулж, хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийн улс төрийн байгууламжуудын оюун санааны үндэс болгон хүний эрхийг баталгаажуулан хууль ёсыг ягштал баримтлах ёстой.

Энэ нь практикт ёс журмыг ухаарч ойлгосон иргэнтэй, хариуцлагын тогтолцоонд тулгуурлан удирдан зохицуулдаг эрх зүйт нийгэмд гүйцэтгэх засаглал нь ашиг сонирхлын зохицлын дүрэмтэй, хууль тогтоох байгууллага нь шударга сонгуультай, удирдах албан тушаалтанд хариуцлага тооцож чаддаг, төрийн хяналт шалгалт нь олон түмэнд илтгэдэг, төрийн алба нь ёс зүйтэй, авилгагүй, шүүх нь бие даасан, хэвлэл мэдээлэл нь нээлттэй, иргэд нь үг хэлж, санал бодлоо солилцох замаар хамтын эргэцүүлэлд хүрдэг, аливаа шударга бус болон авилгын эсрэг сэтгэлтэй, хувийн хэвшил нь өрсөлдөөний журамтай байх шударга ёсны тогтвортой тогтолцоог шаардаж байна.

 

Шинэ бүтээл