МОНГОЛ ДАХЬ БУДДЫН СУДЛАЛ БА НИЙГЭМ-УЛС ТӨРИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮҮХИЙН АСУУДАЛД
ШУА-ийн Философийн хүрээлэнгээс буддын сэтгэл төдийтний чиглэл, Ноён хутагт Данзанравжаагийн гүн ухааны үзлийг тухайлан судалсан профессор Г.Лхагвасүрэнгийн мэндэлсний 60 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл, дурсамжийн эмхэтгэлийг хэвлүүлжээ.
Эмхэтгэлд Монголын буддын судлал, нийгэм-улс төрийн түүх судлал, Ноён хутагт Данзанравжаа судлал, Сэтгэлийн тухай буддын сургаалийн тухай илтгэлүүд болон Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич, МУИС-ийн УЗ-ийн дарга, профессор С.Цэдэндамба, профессор Р.Дарьхүү, М.Гантуяа, С.Янжинсүрэн, доктор Э.Ариунаа, Ж.Энхбаяр, Ж.Алтайбаатар нарын зэрэг хамтран ажиллаж байсан эрдэмтэд, нэг ангийн нөхөд, шавь нарынх нь дурсамжууд багтжээ. Мөн профессор Г.Лхагвасүрэнгийн бүтээлийн жагсаалт, амьдралын дурсамжтай цаг мөчийг өгүүлсэн гэрэл зургуудыг оруулсан байна.