Хүн байх ухаан
"Отгонтэнгэр" Их сургуулийн профессор Б.Галиндэвийн бичсэн “Хүн байх ухаан” (УБ.,2016) хэмээх бүтээл нь “Дорно, өрнийн ёс зүйн үзэл сургаалуудын тойм”, “Ёс зүй хэмээхийн учирлал”, “Нийгэм ба ёс суртахуун”, “Эх оронч үзлийн тухай эргэцүүлэл” гэсэн 4 бүлэгтэй.
Зохиогч бүтээлдээ өрнө, дорнын нэрт философичдын ёс зүйн бүтээл, монголын зохиолчдын шилдэг бүтээлүүд, сонин хэвлэлийн мэдээ, судалгааны бүтээлүүдийг хэрэглэгдэхүүн болгон ашиглажээ.