ДЕРМОТ МОРАН: Дэлхийн феноменологийн судлал “Нийтийн философи сэтгэлгээ”
Редактор Ли Нианын тэмдэглэл: Дэлхийн философийн 24-р их хурал (WCP) Бээжин хотноо болж байна (2018.08.13-20), өнөөдөр дөрөв дэх өдөр. Өмнө, тэр үеэр болон Вэньхуэй сонин Вэньхуйгийн лекцийн танхимын студи, Фуданы Их сургуулийн Философийн сургууль, Зүүн Хятадын Багшийн Их Сургуулийн Философийн тэнхим хамтран олон нийтэд зориулж дэлхийн философичдыг сонсох, орчин үеийн философид ойртох, Бээжин хотноо болсон Дэлхийн философийн 24-р Их хурлыг тэмдэглэх зорилгоор 24 философичтой хийсэн ярилцлагыг олон нийтэд танилцуулав.
Тус цуврал ярилцлагаас Ирландын Дублины Их Сургуулийн профессор нэрт феноменологич, өнөөгийн шилдэг эрдэмтдийн нэг, Бостон коллежийн хүндэт профессор, Ирландын Хатан хааны Академийн гишүүн, Олон улсын Философийн Нийгэмлэгүүдийн Холбооны Ерөнхийлөгч (FISP) Дермот Морантай хийсэн ярилцлагыг орчуулан толилуулж байна.
Сурвалжлагч: 2017 онд Ирландын Дублины Их сургуулийн зочин судлаач, Нанкай Их сургуулийн Философийн сургуулийн дэд профессор Жэн Пирүй; Ирландын Дублиний Их Сургуулийн Философийн тэнхимд докторын оюутан Жан Жунгуо; “Венхуй” сонины сэтгүүлч Ли Ниан.
Ярилцлагын хугацаа: 2017 оны 6-р сар, 2018 оны 5-р сар, 2018 оны 8-р сарын 18. Нүүр тулсан ярилцлага.
FISP-ийн Ерөнхийлөгч (2013-2018)-ийн хувиар 2017 оны 8-р сарын 13-ны өдөр Дэлхийн философийн 24-р их хурал Бээжинд эхлэхээс нэг жилийн өмнө философийн талаар ярилцахаар уулзах үед дэлхийн философичдыг Бээжин Их сургуулийн хуучны хааны цэцэрлэгт ирж алхахыг халуун дотноор урьсан юм.
Дэлхийн философийн Их хурал эхлэхээс 3 сарын өмнө Ирландын Дублины Их сургууль дээр 65 настай Моран бараг нисдэг хүн мэт болжээ. Энэ байдал түүний хувьд сүүлийн таван жил хэвийн үзэгдэл болов. 2017 он, тэр 24 удаа гадаад руу нисэж, зарим өдөр хэдэн цагийн бүс дамжсан хэдий ч Моран профессор сургалт, судалгаагаа хойшлуулахгүй эрч хүчээр дүүрэн байна. Түүний зохион байгуулах өндөр чадвар нь олон зуун и-мэйлд аль болох хурдан хариулж байгаагаас харагддаг. FISP-г сайн зохион байгуулах ажил, Британийн Кантын нийгэмлэг, Ирландын оюун санааны философийн нийгэмлэг болон феноменологийн салбарын харилцаа холбооны зохицуулалтын завгүй ажил, доктор, докторын дараах сургалтын 7 хүнд зөвлөхийн зэрэгцээ бакалаврын хичээл орох шаардлагатай болдог. Гэхдээ Мораны шавь нартайгаа харилцах, эрдэм судлалын болон удирдах ур чадвар нь үнэхээр гайхшруулдаг. Дундад зуунаас Хайдеггер хүртэл философи, феноменологи болон аналитик философийн ажилд цуцалтгүй хөдөлмөрлөж байна. Моран гайхалтай ой санамжтай хүн. Энэтхэгийн нэгэн эрдэмтэн Моранаас 20 жилийн өмнө хэвлэгдсэн өгүүллийн талаар асуухад Моран оюутнуудад илгээсэн цахим хувилбар нь хоёр хуудас дутуу байсныг хэлсэн. Хятадад зочлоод жолоочийг нэг ширээндээ уриад зогсохгүй шавь нараасаа онигоо сонсоно. Өнгөрсөн жилийн зул сар, Моран далайн аяллаар Хятадын хэмнэлийн нууцыг өндөр зэргээр мэдэрсэн. Өчигдөр өглөө /2018.08.15/ энэ феноменологичтой ярилцав. Дублин, Бээжингээс гурван удаа Моран таны өмнө учран золгож байна.
Их хурлын нээлт, албан ёсны вэб сайт болон Бээжингийн Зохион байгуулах хорооны WeChat-р олон нийтэд дамжуулсан мэдээнээс бид 1900 онд үүссэн уг хурлын түүхийн талаар ерөнхий ойлголттой болсон. Цаг хугацааны хувьд 26 дахь нь байх ёстой байсан бол одоо 24 дэх нь болж байна. 118 жилийн түүхэн дэх онцгой түүхээс хуваалцана уу?
Анхны конгресс 1900 онд Парист хуралдсан. Уг эх сурвалж нь хэдэн долоо хоногийн өмнө хуралдсан Олон Улсын Математикийн Холбооны хурлаас санаа авсан юм. Энэ математикийн их хурал нь маш алдартай бөгөөд нэр хүндтэй математикч Дэвид Гилберт илтгэл тавьсан, тэрээр ХХ зуунд шилжихэд математикт ямар асуудал шийдэл хүлээж байгаа тухай ярьсан. Тэр бол Хуссерлийн хамтран зүтгэгч, энэ нь философичид шинэ зууны эхэнд үүнтэй төсөөтэй ажил хийхэд нөлөөлсөн. Тиймээс Дэлхийн философийн анхдугаар их хурлын сэдэв нь: Философид ямар асуудал хэлэлцэх хэрэгтэй вэ? Тухайн үед Парисын их хуралд оролцсон Бергсон болон Пол Наторп, Анри Пуанкаре, Хеорг Зиммел, Ханс Файхингер гэх мэт бусад философич байсан. Бертран Рассел тус их хурал миний амьдралыг өөрчилсөн гэж ярьсан байдаг, учир нь тэр Италийн логикч Жузеппе Пеанотой уулзсан. Оролцогчдын ихэнх нь Европын философичид байсан, хожим нь тэр үеийн дэлхийн философичдын хувьд хамгийн чухал хурал болсон юм. Америкчууд 1930-аад оноос оролцож эхэлсэн. 1934 онд Германд нацист засгийн газар эрх барьж, Хуссерлийг хориглосон. Тэр еврей, тухайн жил Прагийн конгресст оролцсон. Хуссерль нийтлэл бичээд Праг руу очиж, түүний шавь Ян Паточкад уншиж сонсгосон. Ян Паточка хожим Чехийн мундаг философич болжээ. 1937 онд Парист зохион байгуулагдсан. Уг нь Хайдеггер явахыг хүссэн боловч тухайн үеийн Германы төлөөлөгчдийн дунд маргаан гарсан, нэг нацист төлөөлөгчийг томилсон тул америкчууд эсэргүүцсэн. Дайнтай давхцаж дэлхийн конгрессийг түдгэлзүүлсэн. Дайны дараа их хурлыг сэргээхээр шийдсэн бөгөөд ЮНЕСКО дэлхийн энх тайвныг хамгаалах нэг арга зам хэмээн дэмжиж байв. Пол Рикёр болон бусад хүмүүс бүгд оролцсон. Бид 24 гэж байна, түүхийн хувьд 26 дахь нь юм.
Өрнө, дорнын философийн харилцан ойлголцолд Бээжингийн дэлхийн их хурал бол сайн эхлэл юм. Та феноменологи, аналитик философийн талаар олон ажил хийсэн. Феноменологич, FISP-ийн тэргүүний хувьд та ойлголцолд хэр урт зам шаардлагатай гэж бодож байна?
Өрнө дорнын философийн харилцаа холбоог ойртуулах нь амаргүй ажил юм. Миний бодлоор бидэнд дор хаяж дөрвөн нэвтрэл хэрэгтэй. Эхнийх нь хэлний. Англи хэл нь одоогоор дэлхийн нийтийн бөгөөд түгээмэл академик хэл. Гэсэн хэдий ч Хятад, Энэтхэг дэлхийн хамгийн их хүн амтай бөгөөд олон хүн хятад хэлээр ярьдаг. Энэтхэгт оюунлаг элитүүд англи хэлээр ярина. Хэрэв бид соёл хоорондын боловсрол, харилцаа холбоог өргөжүүлье гэвэл түгээмэл хэлийг нэвтрүүлэх ёстой. Хоёр дахь шат бол үзэл санааны хэрэгслийн нэвтрэл юм. Сонгодог философийн нэр томъёонууд грекээс өнөөгийн өрнийн философид уламжлагдсан. Жишээлбэл, метафизик, танин мэдэхүй, логик, этик. Гэхдээ Бээжин дэх философийн их хурал дээр бид хятадын уламжлалт “хүнлэг ёс”, африкийн “убанту”, буддын шашны “сэтгэл”, “энэрэл”-ийн талаар ярилцсан бөгөөд хэрэв бид үүнийг өрнийн ойлголтуудаар тайлбарлавал, дахин метафизикийн хүрээ рүү орно. Тэгээд тэдгээрийн анхны утга санаа алдагдах тул шинэ арга хэрэгтэй. Мэдээж, бүх уламжлал үзэл санааны хэрэгслийг бүтээх чадвартай байдаггүй. Гурав дахь шат бол уламжлалыг хүндэтгэх явдал юм. Герменевтикийн үүднээс, бидний нөгөө талд ижил үзэл санаа байхгүй гэх боломжгүй. Жишээлбэл, нэг талыг баривал Хятадын сэтгэлгээний соёлд барууны “философи” байхгүй гэдэг. Ийм байдлаар олон уламжлал дахь нөөцийн үр шимийг болон философийг тайлбарлах аргагүй.
Дөрөв дэх үе шат бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нэг талыг барьсан нөлөөлөл юм. Мэдээж цаг хугацаа хязгаарлагдмал, би нэвтрэлцэхэд учрах бүх саадыг хэлж чадахгүй. Товчоор хэлбэл, энэ бол хэцүү зам тул бид чармайх ёстой.
Пост-хүн төрөлхтөн хэтэрхий шинжлэх ухааны зөгнөлтэй, “хүн амьтнаас ялгаагүй” гэдгийг хэт үл тоодог. Иймд “хүн байхад сурах” талаар ярилцах хэрэгтэй.
Үнэхээр, энэ замд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эрдэмтдийн хамтын хүчин чармайлт шаардагдана. Энэ удаагийн хурлын сэдэв “Хүн байхад сурах”, Та үүнийг хэрхэн ойлгож байна вэ?
Дэлхийн их хурлын хэлэлцэх сэдвүүд манай хүн төрөлхтний өмнөх глобаль асуудлыг онцлохыг хичээдэг. Гэхдээ глобаль асуудлуудыг нэг төрлийн соёл дангаараа шийдэж чадахгүй бөгөөд олон соёлын солилцоо буюу дэлхийн солилцоог шаарддаг. Энэ бол их хурал болон ОФНХ-ы ажил юм. “Хүн байхад сурах” гэдэг сэдэв нь Харвардын Их Сургуулиас 2009 онд БНХАУ-ын Бээжин Их Сургуульд буцаж ирсэн профессор Тү Вейминий санаачилга бөгөөд тэрээр ОФНХ-ы удирдах хорооны гишүүнээр сонгогдсон. 2013 онд бид Афинд энэ хурлын сэдвийг шийдвэрлэсэн бөгөөд метафизик, оршихуй эс оршихуй, дундын философи гэх мэт 16 орчим санал ирсэн. Гэхдээ Тү Веймин Күнзийн үзэл санаа бүхий “хүн байхад сурах” нь бид хэрхэн төгс хүн болохыг илэрхийлдэг. Өрнөдөд удаан хугацаанд “бүгд оршиж байгаа гэсэн таамаглал, хүн гэж юу вэ?” гэдгийг мэднэ; Кант, Аристотель хүн бол оюун ухаант амьтан гэж байсан. Гэвч, одоо бидэнд технологиор дамжсан транс-гуманизм байна. Хүн төрөлхтөн технологийн талаар өөрчлөгдөх боломж, энэ нь шинэ соёлын төрөл, пост хүмүүний чадвар оршин байлгана. Энэ талаарх ёс зүйн том асуудалтай тулгарна. Трансгуманистууд эсвэл пост-гуманистууд гэж нэрлэгддэг хүмүүс энэ өөрчлөлтийг урагшлуулахыг хүсэж байна. Энэ бол шинжлэх ухааны уран зөгнөлт санаа, өөр нэг төрлийн хөдөлгөөнийхөн хүн төрөлхтөнд ямар нэг онцгой зүйл үгүй талаар ярилцдаг. Ницше анх трансгуманизмын талаарх асуудлыг дэвшүүлсэн: уламжлалт үнэт зүйлсийн нуралтын эрин үед хүмүүс амьдралын утга учрыг хэрхэн ойлгох вэ? Би үүнийг сэтгэл түгшээсэн редукционизм гэж үздэг, энэ нь “хүн гэж юу вэ?” гэсэн асуулт шийдэгдээгүй гэсэн үг юм. Хүний тухай хэлэлцүүлгийг “нийгэм, байгаль, оюун санаа, уламжлал, би” гэсэн таван хэмжигдэхүүн дээр байрлуулж болно.
Тиймээс “хүн байхад суралцах”-ыг дорно, өрнийн философи илэрхийлдэг.
-Тийм ээ, энэ асуултыг ярилцъя, хүн гэж юу вэ? Энэ бол философийн үндсэн асуудал юм. Күнз, Аристотель, Платон бүгд Сайхан амьдрах арга зам юу вэ?, Хүмүүсийн нийтлэг шинж чанарууд юу вэ? эдгээр асуултыг тавьсан байна. Тиймээс хүний хэмжүүр нь би, нийгэм, байгаль, оюун санаа, уламжлал гэсэн таван талтай байдаг. Хэрэв танд хүний талаар тогтсон ойлголтгүй, хүн болон хүн төрөлхтөн бол түүхийн бүтээгдэхүүн гэж хэлбэл бид уламжлалт харилцаанд авч үзсэн гэсэн үг; хэрэв та хүн бол байгалийн амьтан гэвэл байгалийн хэсэг гэж ярих шаардлагатай; нийгмийн асуудал нь бидний нийгэм дэх амьдрал юм. Жишээлбэл, Күнзийн сураал нь гэр бүлийн харилцааг онцгойлон авч үздэг бол Платонизм, “Төр улс” зохиолд гардаг Платоны санаа бодол эдгээр гэр бүлийн хязгаарлагдмал байдлыг устгахыг хүсдэг. Тэдгээр нь маш хязгаарлагдмал, тухайлбал, эцэг эхээс хүүхдийг салгаж авахыг хүсэх нь ямар байх вэ? Хүн бүр эх орныхоо төлөө ажиллаж, бие биеэ хайрлахын тулд нийтийн боловсролыг эзэмшинэ. Сүүлийн жилүүдэд би Хятадын философийн баялаг шинж, залуу үеийн судлаачдын талаар олж мэдсэн.
Ойрын жилүүдэд та Хятад руу жилд дор хаяж хоёр удаа очиж, хятад мэргэжил нэгтнүүдтэйгээ санаа бодлоо солилцсон. Та хятадын философи, философичдын талаар ямар бодолтой байна вэ?
Юуны өмнө, би Хятадын философи ийм олон янз байдгийг мэддэггүй байсан. Хятадын их дээд сургуулиудад марксист философи, хятадын философи, гадаадын философи, ёс суртахууны философи, гоо зүй, логикийн чиглэлээр өвөрмөц судалгаанууд байх бөгөөд физикийн философи, психоанализийн философи зэрэг салбарыг судалдаг. Мөн боловсролын философи, хүүхдийн боловсролын философи гэх мэт. Энэ жилийн их хуралд хүүхдийн философийн сэдэв тавигдах болно. Тэд бол хүүхдийн философийг заах философийн нийгэмлэг, тусгай сургалтын хэрэглэгдэхүүнтэй юм. Хятадад судалгаа шинжилгээний бүх салбарт голдуу залуу судлаачид, мөн философи сонирхогчдын тоо өссөн. Гэсэн хэдий ч ийм олон янзын судлаач цөөн хэдэн их сургуультай л холбоотой байдаг.
Өрнөдөд бас төрөлжсөн үү, цөөн хэдэн их сургуулиудад үндэслэсэн үзэгдэл байдаг уу?
Нөхцөл байдал адилхан. Жишээлбэл, зарим утгаар Парис их сургуулийнхан Сорбонныг дайран өнгөрсөн, гэвч сайн салбар байхгүй, Британийн философичдын ихэнх нь Оксфорд, Кембрижээс гаралтай байсан бол одоо магадгүй Эдинбург эсвэл Лондонгоос гарна, илүү өргөжсөн. Дублины их сургуулийнхны адил олон профессор Оксфорд, Кембриж, Йел, Харвард зэрэг сургуульд зэрэг хамгаалсаар байгаа бөгөөд уламжлал сайтай газрууд давуу талтай болно. Барууны эрдэмтэд хятад судлал эсвэл хятадын философи судлах сонирхол бага.
Хятадын философичид барууны философийг судлах сонирхол харьцангуй их. Үүний эсрэгээр барууны философичид Хятадын философи судлах сонирхол багатай байдаг. Цаашид энэ байдал өөрчлөгдөнө гэж бодож байна уу?
Тийм ээ. Энэ нөхцөл байдал өөрчлөгдөх эсэхийг мэдэхгүй байна. Миний бодлоор хятадууд орчин үеийн аналитик, метафизикийн талаар сайн судалдаг. Хэрэв та сайн сонгодог философич болохыг хүсвэл, Платон, Аристотель нарыг судлахын тулд Грек рүү явж грек хэл дээр унших хэрэгтэй, гэтэл тайлбар нь герман хэл дээр тул германаар унших хэрэгтэй гэдэг бол маш хэцүү юм. Хятадын философийн нөхцөл байдал нь бас ийм гэдэгт итгэлтэй байна. Америк хэл, газар зүйн давуу талтай учир “нэг хэлний үзэл”-рүү ороход маш хялбар, харин Европт ийм биш. Америк үнэндээ олон хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй, мөн тэд хятадын философийг ойлгох хэрэгтэй, гэхдээ хятадууд барууны философийг хурдан суралцаж, философийн авъяас чадвараа өрнөдөд таниулж, энэ тэнцвэргүй байдлыг арилгах цаг болсон.
Биднийг Дэлхийн философийн их хурлаар аялуулж байгаад баярлалаа. Одоо бид таны философийн карьер руу оръё. Та философийг яагаад сонгосон бэ?
Дублины Их Сургуульд философийн чиглэлээр суралцах гэдэг бол сонирхолтой ч ажил олдохгүй байх магадлалтай байсан. Би философийг сонгосон нь манай ээжийн эр зориг. Тэр үед философиор сураад ажил олдохгүй байх магадлалтай байсан. Дублины Их сургуульд элсэх тэтгэлэг авах үед ээж маань намайг анагаахаар сурах хэрэгтэй гэв. Гэхдээ би англи хэл, математикийн чиглэлээр суралцахыг хүсэж байсан. Гэвч хослосон зэрэг авах боломжгүй. Математикт маш сайн байсан ч англи хэл, философийн чиглэлээр бакалаврын зэрэг сонгосон. Би сургуулиа төгсөх үед юу хийхээ мэдэхгүй байсан. Англи хэлний тэнхимийн хаалган дээр Йелийн их сургуулийн тэтгэлгийн сурталчилгааны хуудас байхыг олж харсан. Ингээд өргөдлөө гаргалаа. Тэгээд Йелийн Их сургуульд очсон. Тэд надаас философи уу эсвэл физик судлах уу? гэж асуув. Би физик үзсэн байсан учир “философи” гэж хэлсэн.
Миний докторын диссертаци бол Хайдегерийн судалгаа учир дундад зууны философийг хамаарч байсан.
Та 1972-1978 онд Йелийн Их сургуульд магистр, докторын судлаач оюутнаар сурсан, тэнд феноменологийн судалгаа руу орсон уу?
Миний багш Карстен Харрис бол Хайдеггер судлаач бөгөөд Хайдеггерийн 70 насны ойд зориулсан дурсгалын эсээг бичих ажилд оролцсон цорын ганц Америкийн философич юм. Би 1976 оны 5-р сард Йелд докторын зэргээр суралцах шалгалт өгч тэнцсэн, тэр сард Хайдеггер таалал төгсөв. Удирдагч Хайдеггерийн тухай бичих хэрэггүй, түүнд маш олон ном байна, докторын диссертаци бичихэд хэцүү гэв. Тэрээр Майстер Экхарыг харахыг санал болгов. Учир нь Мастер Экхар /1260-1328/ Хайдеггерт нөлөөлсөн. Зул сарын баяраар гэртээ хариад Дублины номын дэлгүүрээс Жон Скотт Эриугенагийн бүтээлийг олж харсан. Тэр эртний Ирландын философич, гэхдээ тэр Экхартад их нөлөөлсөн. Тиймээс би Эриугенаг судалсан. Хайдеггер ахуйн асуудал дундад зууны үед мартагдсан гэж нотолсон гэдэг хэдий ч Эриугена оршихуйн тухай болон хоосны талаар удаан хугацаанд эргэцүүлсэн учир би диссертацидаа Хайдеггерийн философийн түүхийг ингэж тайлбарлах буруу гэж хэлсэн.
Тэр үед би миний багш Харрисын Хайдеггерийн тухай бүх сургалтад хамрагдсан. Би Германы Отто Пөггелер, Мюнхений Дитер Хенрич зэрэг олон Хайдеггер судлаачдыг танина. 1989 онд докторын зэрэг хамгаалсны дараа би DAAD-ийн тэтгэлгээр Мюнхенд Вернер Бейервалтестай хамт суралцсан. Харрис багш 1976 онд хэвлүүлсэн нийтлэлийн тайлбарт намайг түүний орчуулсан зарим нэг зүйл болон Хайдеггерийн философи дахь дэлхийн тухай тайлбарласны учир талархаж байсан. Тиймээс, нарийн яривал миний дипломын ажлын сонголт дундад зууны үеийн философи биш, Хайдеггерийг судлахад чиглэсэн болно.
Шинэ зууны заагт Хайдеггерийн хэвлүүлсэн Хуссерлийн гар бичмэлүүдийн цувралыг судлахын төлөө байгаа юм.
Та феноменологийг хэрхэн судалж эхэлсэн бэ?
Йелийн Их сургуульд би феноменологийн бүх сургалтад хамрагдсан. Кайси феноменологийн хичээл заадаг бөгөөд Дэвид Карр бас миний багш юм. Би Том Рокморын Гегель, Марксын тухай лекцийг сонссон. Тэр 2017 оны 7-р сард Бээжин Их сургуулийн зочин профессороор ажиллаж байсан. Би 1990-ээд оны эхэн үеэс Хуссерлийг уншиж эхлэх хүртэл Хайдеггерийг уншсаар байсан. 1996-2000 онд юм хэвлүүлж эхэлсэн. Жишээлбэл, 2000 онд би “Феноменологийн удиртгал”-ыг хэвлүүлсэн, энэ номыг Ли Юүжэн хятадаар орчуулж, Хятадын Ардын Их сургуульд хэвлүүлсэн. Хайдеггерийг илүү сайн ойлгохын тулд Хуссерлийг судална. Учир нь би Хайдеггерийн феноменологи юмсын илэрхийллийг /үзэгдэхүй/ тайлбарладаг учир надад сонирхолтой, энэ үзэл санааг тэр хаанаас олж авсан юм бол гэж их бодсон. Хайдеггер “Ахуй ба цаг хугацаа” бүтээлийн эхэнд феноменологийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байсан бөгөөд ялангуяа Хуссерлийн “Логикийн судалгаа”-нд талархасан нь “категорийн хэлбэр” гэсэн ойлголттой холбоотой. Энэ бол яагаад би Хуссерлийн “Логикийн судалгаа”-руу буцаад орж буйг хэлнэ. Энэ ном тухайн үед олдохгүй болсон байв. Тэгээд би Роутлиж хэвлэх хүү холбогдоход, тэд шинээр хэвлэх хэрэгтэй гэж хэлсэн. Дараа нь би Хуссерлийн “Логикийн судалгаа” -ын шинэ хэвлэлд удиртгал бичсэн. Дахин Хуссерлийн “Idea” бүтээлийн англи хэл дээрх орчуулгын оршлыг бичсэн, ийм маягаар Хуссерлийг судалж танигдах болсон юм. Онцолбол 2005 онд “Эдмунд Хуссерль: Феноменологийг үндэслэгч” номоо хэвлүүлсэн. Минийхээр феноменологид санаа, ухамсар, бие, интерактив субъектив чанар гэсэн дөрвөн сэдвийг авч үздэг. 1990-ээд онд би санаалаг чанарын талаар өгүүлэл бичиж, оюун санааны философийн диалогийг шинжилсэн. Хамгийн нөлөөтэй өгүүлэл бол аналитик философийн сэтгүүл дээр хэвлэгдсэн “Брентаногийн дипломын ажил” бөгөөд олон эшлэгдсэн. 1996 онд би Британийн Оюун санааны ассоциацийн дарга болов. Энэ нь 1886 онд байгуулагдсан дэлхийн анхны философийн нийгэмлэгүүдийн нэг.
Тэгэхээр бид танд феноменологич гэж зүгээр л хандах ёсгүй, үнэн хэрэгтээ та оюун санааны философи, аналитик философитой ойр уу?
Миний нэг зорилго бол эх газрын философи ба аналитик философи хоорондын диалогийг өрнүүлэх явдал юм. 1990 онд “Олон Улсын философийн судалгаа” /International Journal of Philosophical Studies/ сэтгүүлийг үүсгэн байгуулсан. Та нар сэтгүүлийн нээлтийн дугаарыг уншвал миний сая хэлсэн “Аналитик философи ба эх газрын философийн диалогийн утга” юу гэсэн үг болохыг ойлгож болно. Би Их Британийн их дээд сургуулиудад феноменологийн талаар лекц уншдаг бөгөөд Америкийн шинжээчдийг Англид очиж туршлага солилцохыг урьдаг.Миний бодлоор диалоги нь тодорхой ойлголтуудын хүрээнд, ялангуяа оюун санааны философи, тухайлбал Хуссерль, Хайдеггер нарын дэвшүүлсэн оюун санаа, нөгөө талаар Деннетт, Сирл, Путнам зэрэг Америкийн аналитик философич нар үүнийг хэлэлцэж байх ёстой. Би зөвхөн феноменологийн сэтгэлгээг хамгаалах биш, ялангуяа трансценденталь сэтгэлгээ, оюун санааны философи шинжилгээ ихэнхдээ натурализм байдаг. Би Гуссерлийн натурализм гэдгийг шүүмжилж хэдэн өгүүлэл бичсэн. Олон хүн натуралист феноменологи гэж үздэг. Дэн Захави бид хоёр үүнийг эсэргүүцэж байна. Эдгээр өгүүлэл нь маш их нөлөөтэй байдаг. ХХ зууны 80-аад оны үед хэсэг хугацаанд би Их Британийн Феноменологийн холбоонд идэвхтэй байж, 1985 онд Ирландад нэг удаа уулзалт зохион байгуулсан. Би Оксфорд, Кембриж, Эссекс, Манчестер, Лондонгийн Их сургуульд урилгаар очиж феноменологийн талаар ярьдаг. Тэд аналитик философичид боловч санаа, ойлгохуй, ухамсар гэх мэт ижил төсөөтэй ойлголтуудыг шийдвэрлэх талаар Хуссерль юу гэж хэлснийг үргэлж асуудаг. Энэ бол би яагаад Хуссерлийг дэлгэрэнгүй судалж эхэлсэн, мэдээж дараа нь Хайдеггерийг судалсны шалтгаан. Ирландын Философийн нийгэмлэгийн хорооны даргын хувьд би Дублинд Дрейфус, Деннетт, Сирл, Х.Путнам нарыг ярилцлага хийхийг урьсан.
Тэгэхээр та аналитик философичидтой их холбоотой байдаг гэсэн үг үү?
Тийм ээ, би 2008 онд “ХХ зууны философи” Роутлижийн сурах бичгийг редакторлаж, аналитик философи ба эх газрын философийг тэнцвэржүүлэхийг хичээсэн. Чухамдаа хэрэв та үнэхээр философиор ажиллахыг хүсэж байгаа бол хоёр талаас унших хэрэгтэй юм. Кантын дараа аналитик философи ба эх газрын философи гэж хуваагдсан боловч Декартаас Кант хүртэлх орчин үеийн Европын философийн түүхэн дэх нийтлэг үндсээр нэгдмэл. Аналитик философи нь шинжлэх ухаанд, шинжлэх ухааны ололт амжилтад илүү мэдрэмтгий. Тэд сэтгэл судлал, компьютерийн хөгжил, шинжлэх ухааныг таних талаар илүү ярьдаг бол Европын философийн уламжлал нь утга зохиол, хүмүүнлэгийн чиглэлд илүү чиглэсэн байдаг. Мерло-Понти тэдний нэг юм. Тэр урлагийг сонирхдог шүү дээ.
Та бидэнд болон аналитик философичдод Хуссерлийг унших зарим шалтгааныг хэлж өгөхгүй юу?
Миний үзлээр, Хуссерль ухамсрын янз бүрийн сэдвүүд тусдаа хэдий ч харилцан уялдаатай, гэхдээ философичид үүнийг саяхныг хүртэл анхаараагүй. Жишээлбэл, аналитик философичид ойлголтыг судлахад маш их цаг зарцуулдаг боловч тэд үүнийг төсөөлөл, ой санамжтай холбодог. Гэхдээ Хуссерлийг эргэцүүлэх, хэлэлцүүлэх үед ойлголт дахь төсөөллийн элементийг шингээсэн. Ширээний нөгөө талаас харахад тэд хоорондоо холбоотой. Энэ бол Merleau-Ponty-ийн ярьж буй харилцан шүтэлцээ юм. Нэмж хэлэхэд, феноменологийн гол санаа бол та зураглах хэрэгтэй, тайлбарлахаасаа өмнө туршлагыг зураглах ёстой гэж би боддог, энэ маш чухал. Тэгэхгүй бол та редукционист тайлбарт унах болно. Аналитик философи, ялангуяа сүүлийн 100 жилийн сэтгэл судлалын нөхцөл ийм байсан. Бихевиоризм давамгайлж байсан тул тэд оюун санааны талаар ярьдаггүй.
Гуссерлийг хоёр уламжлалын төлөөлөл гэж хэлж болох уу?
Тэрээр энэ хоёр уламжлалд асар их нөлөө үзүүлсэн. Олон хүн түүнийг аналитик уламжлалын философич гэж нэрлэхийг хүсдэг. Хуссерлийг судалдаг философичид Брентаног залгамжилсан бөгөөд Сер, Дэннигийн нөлөөнд автсан Ким болон бусад аналитик философичид юм. Тэд Хайдеггерийн тухай асуудлаас эхэлсэн гэж боддог. Одоо хүмүүс Тим Ульямсон тодорхойгүй зүйлийн тухай яагаад бичсэнийг ойлгож байна. Хэл яриа хэр нарийн байхаас үл хамааран Хуссерлийн “хоризоны уян хатан чанар” гэж нэрлэдэг тодорхойгүй байдал гэдгийг хүмүүс ойлгож байна. Ялангуяа өдөр тутмын амьдралдаа бусадтай харилцахад тэндхийн хэлний орчинд нийцэх тодорхойгүй чанарт хоризон байдаг.
Та үнэн зөв мэдээлэл олж авах боломжгүй гэсэн үг үү?.
Тийм ээ, та тэдний Декартын математикийн хэв маягийг тодорхой таних аргагүй, иймд бид илүү төвөгтэй бүтцийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэвээс эх газрын философи ба аналитик философийг хослуулахад тусална. Феноменологи нь текстийн анализд хэт их анхаарал хандуулдаг бөгөөд энэ нь шинэ маягийн схоластик философи болоход дөхүүлдэг.
Зарим хүмүүс феноменологийн судалгаа нь текстийн анализд хэт их анхаарал хандуулж, анхны утга, үндсэн шинж чанараа аажмаар алдаж байна хэмээн шүүмжилдэг. Энэ нь шинэ төрлийн схоластик философи бий болгож байна гэсэн шүүмжлэлийг та юу гэж бодож байна вэ?
Миний бодлоор энэ төрлийн шүүмжлэлд зарим шалтгаан буй. Өнгөрсөн жил таалал болсон миний найз Лестер Эмбри нэг удаа Хуссерль судлаачдыг феноменологи хийдэггүй, харин филологи хийдэг, шинэ зүйл хэлээгүй гэж шүүмжилж байсан. Үнэндээ тийм. Хайдеггерийг судалдаг хүмүүс ихэвчлэн Хайдеггертэй ижил өнгө аясаар өрнөдөг. Тэд бүгд хэрэг явдлын төгсгөлд (Ereignis) оршихуйн утга учир, оршихуй ба оршигчийн ялгаа гэх мэтийг ярьдаг бөгөөд энэ нь нэгэн төрлийн схоластик философи болж хувирдаг. Чухамдаа философичид уламжлалт техникийн хэлийг орхих боломжтой байх хэрэгтэй, өөр нэг уламжлалт хэлийг ашиглан ярих хэрэгтэй. Тэд энэ ойлголтоор юу илэрхийлж байна вэ? гэдэг бол бидний хэлэх гэсэн утга юм. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн сэтгэж, ойлгох аргыг ашиглах боломжтой. Тэгэхээр би хамгийн сайн философичид үүнийг хийж чадна гэж бодож байна. Хэрэв та Хуссерлийн текстийг зүгээр л давтаж хэлвэл таныг илүү их төөрөгдөлд хүргэх болно.
Энэ бол жинхэнэ шалгалт юм. Хэрэв та үнэхээр ойлгосон бол техникийн нэр томъёог хойш тавьж, илүү тодорхой тайлбар өгөх боломжтой байх ёстой гэж үү?
Тийм ээ. Жишээлбэл, Хуссерлийн амьдралын ертөнцийн- Lebenswelt тухай ойлголт нь зургаа, долоон, эсвэл бүр олон өөр утгатай тул, энэ үг тодорхой хэмжээгээр уян хатан чанартай. Тиймээс та Хуссерлийг хангалттай их уншихыг хичээх хэрэгтэй, бас суугаад эдгээр янз бүрийн утгыг шинжлэхийг хичээх хэрэгтэй. Хайдеггер, Гадамер нар болон бусад хүмүүс Хуссерлээс энэ ойлголтыг авсан боловч тэд маш харьцангуй байдлаар нэлээд урагшлуулжээ. Маш олон амьдралын ертөнц байдаг бөгөөд тус тусдаа.
Эрдэмтэд нэг асуудлыг хамтдаа шийддэг тул феноменологи нь нийтлэг шалтгаан болдог.
Феноменологич хүний хувьд Та феноменологийн хөгжлийг сурталчлах чиглэлээр олон ажил хийсэн. Жишээлбэл, та “Феноменологийн гарын авлага” цувралыг редакторлаж, олон том хурлыг зохион байгуулж байсан. Эдгээр нь дэлхийн феноменологчдын нийтлэг ажил болсон. Үүнийг Гуссерлийн талаарх ажлын философийн практик гэж ойлгож болох уу?
Үнэхээр тийм. Хуссерлийн үзлээр феноменологи бол нийтлэг шалтгаан бөгөөд бусад хүн нийтээр феноменологид дадлагажих хэрэгтэй. Энэ утгаараа хамтдаа ажиллаж буй эрдэмтдийн загвартай адил юм. Эрдэмтэд нэг асуудлыг хамтдаа шийддэг. Москва, Парис, Лондон, Бээжин дэх хойшлогдсон төлбөрийн асуудлыг ч хамтдаа шийддэг. Хуссерль бид феноменологийг үүнтэй ижил аргаар хийх ёстой гэж үздэг байсан. Тэрээр хамтын философийн сэтгэлгээ гэсэн утгатай “symphilosophein” хэмээх грек үгийг хэрэглэсэн юм. Та нар энэ төрлийн үзэлтэй Embry-г танина. Тэрбээр олон улс орон, бүс нутаг дахь феноменологи хийдэг хүмүүстэй уулзаж байсан. Тэд хоорондоо ямар ч холбоогүй боловч тэдний олон төрлийн харилцаа нь ижил байдаг. Иймээс тэрээр феноменологичдын хамтын байгууллага (OPO) байгуулжээ. Би Чех улсын Праг хотод болсон хоёр дахь чуулганд оролцож, Хонконгоос ирсэн Лю Гуоин, Жан Канхуй, Гуан Зиин болон бусад философич нартай уулзсан. Гурав дахь удаагийн OPO чуулган 2006 онд Хонконгод болсон. Би анх удаа эх газрын Хятадаас ирсэн философич Жин Сипинтэй уулзсан. 2011 онд Бээжин Их сургууль дээр хамтарсан хурал зохион байгуулсан. Ерөнхий үзэл санаа нь дэлхийн феноменологичдын байгууллага байгуулах том зорилготой. Тэд бие биеэ таньж мэдэхийг хүсэж байгаа учир би саяхан нэг хурал зохион байгуулсан. Ирээдүйн төлөвлөгөө: Бостон коллежид феноменологи-герменевтикийн соёл хоорондын судалгааг үргэлжлүүлэх болно.
Та Бостоны коллежийн Философийн тэнхимийн эрхлэгч, Дэлхийн философийн Их хурлын дараа ямар төлөвлөгөөтэй байна вэ?
Тийм ээ, би энэ зун Дублины Их сургуулиас тэтгэвэрт гарна. FISP маргааш (16-нд) шинэ тэргүүнээ сонгох болно. Би шинэ амьдрал эхлүүлж чадна (инээв). Бостон коллежид шилжсэний дараа би судалгаагаа үргэлжлүүлнэ. Феноменологи ба герменевтикийн соёл хоорондын судалгаа маш чухал юм.
Эх сурвалж:
https://mp.weixin.qq.com/s?__biz=MjM5NTE5MDc0Mg==&mid=2650348456&idx=1&sn=fd4c479fa646f32611bec4b89e3bd7c4&scene=21#wechat_redirect.2021.04.27.
Фото зургийг: https://www.bc.edu/bc-web
Нийтэлсэн: М.Золзаяа