“ШАЛГАДАГ УХААНЫ СУДАЛГААНЫ ӨГҮҮЛЭЛ” ХЭВЛЭГДЛЭЭ
Өвөр Монголын Багшийн Их сургуульд хэрэгжиж буй “Монгол шалгадаг ухаан” төслийн хүрээнд “Шалгадаг ухааны судалгааны өгүүлэл” нэртэй буддын логик, монгол мэргэдийн буддын логик бүтээлийг шинжилсэн судлаачдын өгүүллийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа. Тус эмхэтгэлд монгол, хятад, англи, орос англи хэлээр бичсэн Өвөр Монгол, ОХУ, Монгол улсын эрдэмтдийн судалгааны өгүүллүүд багтсан. Тухайлбал, ӨМ-ын судлаач Тү.Өлзий, Мэргэнбат, Гантөмөр, Уранцэцэг, Алмас, монгол мэргэдийн буддын логикийн бүтээлийг судлагч агсан Т.Содномдаргиа, Оросын буддын судлаач С.Ю.Лепехов, А.А.Базаров, С.Ч.Донгак, гэвш Ж.Ерөөлт, магистр А.Баасансүрэн нарын өгүүлэл хэвлэгдсэн байна.
Редактор: Тү.Өлзий, М.Золзаяа.