“Майдарын эрин: нийгмийн хөгжлийн чиг хандлага” Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал
2012 оны 12 дугаар сарын 6-7-ны өдөр “Майдарын эрин: нийгмийн хөгжлийн чиг хандлага” ОУЭШХ-ыг Их майдар сан, ФСЭХ, Монгол Улсын Их сургууль, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Жавзандамба хутагт төв, Зүүн хүрээ Дашчойлин хийдтэй хамтран зохион байгуулав. Тус хуралд холбооны ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар “Буддизм ба нийгмийн хөгжлийн чиг хандлага” илтгэл хэлэлцүүлсэн.