Академич Г.Чулуунбаатар “XXI зууны дэлхийн иргэн” симпозиумд оролцов

Дэлхийн философийн форум ТББ-аас хүн төрөлхтний цаашдын хөгжлийн хүмүүнлэг концепцийг хэлэлцэхээр диалектикийн II симпозиумыг “XXI зууны дэлхийн иргэн” сэдвээр 2011 оны 10 дугаар сарын 3-7-ны өдөр Грекийн нийслэл Афин хотноо зохион байгууллаа. Симпозиумыг ЮНЕСКО-гийн Эртний грекийн үндэсний комисс, Афины академийн Грекийн философийн судалгааны төв, Оросын ШУА, Оросын хүмүүнлэгийн нийгэмлэг, Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургууль, Афин хотын захиргаа, ЮНЕСКО-гийн Грекийн шинжлэх ухаан, урлаг, уран зохиолын клубээс хамтран зохион байгуулжээ. Энэ симпозиумын зорилго нь Эртний грекийн философи дахь эрүүл амьдралын утга учир, оюун ухаан, ёс суртахуун гэсэн баримтлал орчин үеийн хүн төрөлхтний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, засаж залруулахад туслах боломжтойг сурталчлах нөгөө талаар “Философийн стратеги” ЮНЕСКО-гийн баримт бичиг дэх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгддэг юм.
 
Симпозиумд Монголын философийн холбооны ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар урилгаар оролцож, цаашид хамтран ажиллах талаар ярилцсан байна. Симпозиумын үеэр глобаль аюул занал ба өөрчлөлт, нийгмийн секуляр зан байдал ба эрүүл амьдралын хэв маягийн онцлог, орчин үеийн хүний менталь өгөгдөхүүн, нийгмийн институтийн үзэл санааны үндэс нь “дэлхийн үндсэн хууль”, “дэлхийн засгийн газар”, “дэлхийн үзэл суртлын нэгдэл” болох уу?, даяаршиж буй хүний амьдралд философийн үүргийг хэрхэн нэмэгдүүлэх, энэ зуунд теизм, клеркализм, секурализмыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ? зэрэг асуудлаар хэлэлцсэн байна.

 

Шинэ бүтээл