Дэлхийн философийн XXIV их хурал

Философийн Олон Улсын Нийгэмлэгүүдийн Холбоо, Бээжин их сургуулиас хамтран 2018 оны 8 дугаар сарын 13-20-ны өдрүүдэд Дэлхийн философийн XXIV их хурлыг “Хүн байхад суралцахуй (Learning to Be Human)” хэмээх сэдвийн дор амжилттай зохион байгуулсан юм. Холбооны гишүүдээс профессор Р.Дарьхүү, доктор (Ph.D) Д.Оюунгэрэл, доктор (Ph.D), М.Золзаяа, доктор (Ph.D) С.Даваадулам, профессор Д.Тунгалаг, профессор С.Цэдэндамба нар тус хуралд илтгэл хэлэлцүүлж оролцсон.

Энэ удаагийн хурал нь 1000 гаруй үндсэн болон салбар, дэд салбар хуралдаанаар хуралдсан бөгөөд оролцогчид, илтгэлийн тоо зэргээр өмнөх их хурлуудаас илүү өргөн хүрээг хамарсан гэж зохион байгуулагчид дүгнэж байна. Хуралд 121 орны 6000 гаруй эрдэмтэд, сонирхогчид, судлаач оюутнууд оролцжээ.

Дэлхийн философийн их хурлын нээлтийн ёслолыг БНХАУ-ын Ардын хурлын танхимд зохион байгуулж, Бээжин их сургуулийн захирал Лин Жианхуа мэндчилгээ дэвшүүлж, ФОУНХ-ны Ерөнхийлөгч Дермот Моран, Ерөнхий нарийн бичгийн дарга Лука Скарантино, БНХАУ-ын Боловсролын сайд Чөн Баошөн нар үг хэлсэн.

 

 

Шинэ бүтээл