Монголын философийн холбооны бүх гишүүдийн хурал зохион байгуулагдав
2019 оны 5-р сарын 23-нд МФХ-ны бүх гишүүдийн ээлжит хурал зохион байгуулагдан холбооны үйл ажиллагааны тайлан, холбооны Удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Хяналтын комиссын гишүүдийг шинээр сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Удирдах зөвлөлийн даргаар доктор (Ph.D) Д.Гантөмөр; Удирдах зөвлөлийн гишүүнээр академич Г.Чулуунбаатар, доктор /Sc.D/, профессор Ч.Ган-Өлзий, доктор /Ph.D/, профессор Р.Дарьхүү, доктор /Ph.D/, профессор Б.Пүрэвсүрэн, доктор /Ph.D/, дэд профессор Ц.Батцэрэн, доктор /Ph.D/ Г.Мягмарсүрэн, Зохиолч Г.Аюурзана, доктор /Ph.D/ Г.Уянга, доктор /Ph.D/ Д.Оюунгэрэл, докторант Б.Өлзийсайхан нар; хяналтын комиссын гишүүдийг доктор /Ph.D/, профессор Ш.Ганхуяг, доктор /Ph.D/, профессор Т.Нэмэхжаргал, доктор /Ph.D/ Б.Мөнхжавхлан нарын бүрэлдэхүүнтэй тус тус сонгов.