М.Золзаяа “Ёс суртахуун Үнэт зүйл” бүтээл хэвлэгдлээ
СУИС-д хэрэгжүүлж буй “Монголчуудын үнэт зүйл” төслийн хүрээнд СУСХ-ийн ЭНБД, доктор (Ph.D), дэд профессор М.Золзаяа “Ёс суртахуун Үнэт зүйл” (Ред. доктор (Ph.D), профессор Ж.Баянсан) хэмээх бүтээлийг хэвлүүллээ. Тус бүтээлд монголчуудын ёс зүйн сэтгэлгээ; өөрийн сэтгэл, ёс суртахууны төлөвшлийг танин мэдэх тухай уламжлалт сургаалын онцлог; Монголын амар амгалан, энх тайвныг эрхэмлэх үзэл санааны уламжлал; ёс суртахуун ба соёлын шүтэлцээний онтологи үндэслэлд холбогдох зарим асуудал; хэрэглээний ёс зүйн тулгамдсан асуудлын талаар авч үзсэн байна.
Зохиогч монголчуудын дунд түгээмэл хэрэглэгдэж байсан “Оюун түлхүүр” сургаалын нэгэн хувилбар болох “Чингис Богдын зохиосон сурагч ардын ухааныг хөглөх Оюуны түлхүүр” хэмээх гар бичмэлийг илрүүлэн хөрвүүлснийг нийтэлжээ.

