Г.ЛХАГВАСҮРЭН. РЕФОРМАТОРСКОЕ ТЕЧЕНИЕ В ИСТОРИЙ МОНГОЛЬСКОЙ ФИЛОСОФИИ

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Философи, шашин судлалын тэнхимээс санаачлан МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргаж буй “МУИС-ийн Профессорын эрдмийн өв” цувралд Философич эрдэмтэн Г.Лхагвсүрэнгийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг гурван ботиор хэвлүүлжээ.

Гуравдугаар боть нь эрдэмтний 1991 онд философийн шинжлэх ухааны докторын зэрэг горилохоор бичсэн “Реформаторское течение в историй монгольской философии” диссертац, эрдмийн зэрэг горилохтой холбогдох материал архивын баримтыг хавсаргажээ.

Диссертацын эхний хувилбарыг доктор М.Золзаяа 2017 онд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн архиваас олж, “Архивд хадгалагдаж буй нэгэн диссертацийн гар бичмэлийн тухай” сэдэвт өгүүллийг Олон Улсын Монгол судлалын холбооны “Mongolica” сэтгүүлийн 51 дэх дугаарт мэдээлж байсан юм.

Диссертац нь оршил, удиртгал бүлэг, тэргүүн болон дэд хэсэг нь тус бүр хоёр бүлэг, дүгнэлт, ашигласан бүтээлийн жагсаалтаас бүрдэж байна /нийт 215 нүүр/

Эрхлэн хэвлүүлсэн доктор С.Янжинсүрэн.

 

Шинэ бүтээл