Монгол дахь докторын зэрэгтэй философийн багш, судлаачид
2024 оны эхний хагас жилийн байдлаар манай улсад философийн шинжлэх ухааны доктор -8, философийн ухааны доктор -42, нийт 50 байна. Тэдгээрийн талаар зарим тоон үзүүлэлтийг авч үзвэл:
Насны хувь 58% нь 60 ба түүнээс дээш насныхан байна.
60-аас дээш насныхны 61% нь үндсэн багш, цагийн багш, гэрээт багш, гэрээт эрдэм шинжилгээний ажилтан, судлаач хийж байна.
Нийт эрдмийн зэрэгтэй хүмүүсийн 26% нь МФХ-д татвар төлдөг бөгөөд албан ёсоор гишүүнчлэлтэй. Энэ нь үндэсний хэмжээний мэргэжлийн ТББ-ын хувьд хангалтгүй байгаа юм.