“ӨНӨӨГИЙН МОНГОЛ: оюун санааны амьдрал (философи шинжилгээ)” хамтын бүтээл
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Философи, Ёс зүй, сэтгэл судлалын салбарын судлаачид хамтран “ӨНӨӨГИЙН МОНГОЛ: оюун санааны амьдрал (философи шинжилгээ)” /УБ., Адмон принтинг, 2023/ хэмээх бүтээлийг хэвлүүллээ.
Тус хамтын бүтээлд нийгмийн оюун санааны амьдралын хүрээг нийгмийн сэтгэл зүй, ёс суртахуун, шашин, үндэсний адилсахуй, танин мэдэхүй, экологийн ухамсар, нийгмийн шударга ёс, үзэл суртал, сэтгэлгээний төлөв байдлаар тодруулан шинжилсэн бөгөөд удиртгал бүлэг, гурван бүлэг 10 зүйл, дүгнэлт бүхий бүтэцтэй.
Хамтын бүтээлийн зохиогчид: доктор (Sc.D), профессор Б.Даш-Ёндон, доктор (Ph.D) М.Анара, докторант П.Мягмарсайхан, доктор (Ph.D), дэд профессор М.Золзаяа, магистр Б.Цэрмаа, доктор (Ph.D), дэд профессор Ш.Ганхуяг, доктор (Ph.D) С.Соёлмаа, магистр О.Болор-Эрдэнэ, доктор (Ph.D) Ж.Энхбаяр нар.
Ерөнхий редактор: доктор (Sc.D), профессор Б.Даш-Ёндон, Редактор: доктор (Ph.D) Ж.Энхбаяр, Эрхэлсэн: доктор (Ph.D), дэд профессор М.Золзаяа.