Дандар аграмба. "Философийн зохиолууд" бүтээл хэвлэгдлээ
Монголын буддизмын шинэтгэгч үзэл санааны сод төлөөлөгч Шадавдандар (1835-1916) буюу Дандар аграмбын “Мадхъямакын гэгээ шастарын тэмдэглэл”, “Нотлохуй ухааны товч үгс гучитын тайлбар” зохиолуудыг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Ариунзул, Р.Алтансүх нар төвөд хэлнээс орчуулж, Дандар аграмба. Философийн зохиолууд. (Ред. Доктор, дэд профессор С.Янжинсүрэн УБ., 2023) бүтээлийг хэвлүүлсэн байна.
Эх сурвалж: https://mas.ac.mn/c/947148