“ФИЛОСОФИЧДЫН ТӨГӨЛ” БАЙГУУЛЛАА
МФХ-оос санаачлан 5-р сарын 13-ны өдөр ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд талд “Философичдын төгөл” байгуулж Улиангар тарилаа. Энэ ажилд ахмад философичдыг төлөөлж философийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Тунгалаг багш, доктор (Sc.D) Т.Содномдаргиа агсны үүсгэн байгуулсан Тэнгэр Дээд сургуулийн багш, оюутан нар, Философийн хүрээлэнг төлөөлж ЭША Д.Дэмбэрэл, ЭНБД М.Золзаяа нар оролцлоо. “Философичдын төгөл” байгуулахад
♦️ Доктор (Sc.D) Ц.Гомбосүрэн –МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим
♦️ Доктор (Sc.D) Д.Тунгалаг
♦️ Доктор (Sc.D) М.Гантуяа –ШУА-ийн Философийн хүрээлэн
♦️ Доктор (Sc.D) М.Гантөмөр – МФХ
♦️ Тэнгэр Дээд сургууль /Доктор (Sc.D) Т.Содномдаргиа агсны үүсгэн байгуулсан/
♦️ Доктор Д.Оюунгэрэл - МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим
♦️ Доктор М.Золзаяа - ШУА-ийн Философийн хүрээлэн
♦️ Доктор Ц.Эрдэнэбат –ХААИС
♦️ Доктор Г.Уянга –ХААИС
♦️ Доктор Д.Дэмбэрэл - /ШУА-ийн Философийн хүрээлэн/ нар санхүүгийн дэмжлэг үзүүллээ.
Цаашид тус төглийг улам өргөжүүлэх болно.
Дэмжиж хамтран ажилласан ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонд гүн талархал илэрхийлье.