АНАГААХ УХААНЫ ФИЛОСОФИ ГЭЖ ЮУ ВЭ?
Америкийн философич, анагаах ухааны философийн салбарыг үндэслэгчдийн нэг Жеймс А.Маркумын (James A.Marcum) “Анагаах ухааны философийн удиртгал” номыг Хятадын Сун Ятсений Их сургуулийн Философийн тэнхимийн докторант Жан Мэн Сун Ятсений Их сургуулийн Анагаах ухааны философи, хүмүүнлэгийн практикийн инновацын лабораторийн судлаач, Философийн тэнхимийн дэд профессор Пан Давэй нар хятад хэл рүү орчуулан хэвлүүлжээ.
Анагаах ухааны философи бол эрүүл мэнд, өвчний талаарх философийн хэлэлцүүлгийг гол агуулга болгон авч буй салбар юм. Цар тахлын үед бид тул анагаах ухаан, өвчин эмгэг нь зөвхөн анагаах ухааны шинжлэх ухааны асуудал биш гэдгийг харж байна. Хүн бүрт холбоотой асуудал юм. Эдгээр асуудлыг засаж залруулах, шийдвэрлэхэд зөвхөн анагаах ухааныхан төдийгүй философи, нийгэм судлаачид ч судлах шаардлагатай. Анагаах ухааны философи нь уламжлалт "сандлын философи" /сууж бясалгадаг/ биш, харин зовлон зүдгүүр дунд өөрийгөө зориулж, бодит ертөнцийн эрэл хайгуул хийх замаар хэрэгждэг ажээ. Гуандуны Философийн нийгэмлэгээс эрхлэн гаргадаг "Modern Philosophy" сэтгүүлийн 2022 оны 6 дугаарт эрүүл мэнд, өвчний талаарх философийн судалгааг уншигчдад танилцуулах зорилгоор "Анагаах ухааны философи" буланг нээжээ. Энэ дугаарт анагаах ухааны философийн салбарыг үндэслэгчдийн нэг болох Америкийн философич Жеймс А.Маркумын бичсэн “Анагаах ухааны философийн удиртгал” (Springer, 2008) номын тухай нийтлэл гарсан байна. Энэ нийтлэлд Жеймс Маркумын номын оршлыг товчлон хүргэжээ. Энэ номд философи ба анагаах ухааны хоорондын харилцаа, "философи ба анагаах ухаан", "анагаах ухаан дахь философи", "анагаах ухааны философи" гэсэн ойлголтуудыг ялгааг нарийвчлан тайлбарлажээ.
Эх сурвалж: Гуандуны философийн нийгэмлэгийн “Орчин үеийн философи” сэтгүүл. Сун Ятсенийн Их сургуулийн марксист философи ба Хятадын модернизацийн хүрээлэнгээс эрхлэн редакторладаг. 2022.№06.
2023.01.28
Мэдээг бэлтгэсэн: М.Золзаяа