УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН БАТЫН Ч.ГАН-ӨЛЗИЙ “АКАДЕМИЧ” ХЭРГЭМ ХҮРТЭВ
Шинжлэх ухааны академийн Их чуулганы 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монголын Философийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, философийн шинжлэх ухааны доктор Батын Чимэдцэрэнгийн Ган-Өлзийд “Академич” хэргэм хүртээв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тухайн салбартаа онолын шинэ дүгнэлт, судалгаа хийж, практикт нэвтрүүлэх аргачлал боловсруулан, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд бүтээлээ нийтлүүлж, судлаачдадаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдэд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.

2023.01.24
Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/311814
2023.01.24
Шинэ бүтээл
