“GLOBAL ETHICS DAY -2022” ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Дэлхийн ёс зүйн өдрийг сургууль хамт олноороо тэмдэглэж,  СЭЗИС-ийн өдөр тутмын  харилцаанд соёлтой оролцох дадлыг хэвшүүлэн, цаашид уг ажлыг уламжлал болгон тогтмолжуулж, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор сургуулийн бүх алба нэгж, оюутны холбоо, клубууд, сайн дурын оюутнууд, багш, ажилтны оролцоотойгоор зохион байгууллаа. Уг тэмдэглэлт өдрийн үйл ажиллагааны хүрээнд “Global ethics day”-ийн тухай ойлголтоо нэгтгэх, хамт олны жигд оролцоог хангах, асуудлыг хамтдаа шийдвэрлэх соёлыг бэхжүүлэх, ёс зүйн кодексыг мөрдүүлж хэвшүүлэх, эко орчин бүрдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэв.

Зөв хандлага төлөвшүүлэх зорилгоор бакалаврын хөтөлбөрийн оюутнуудын дунд “Зөв цэнэг”, “Яг цагтаа” аян, ахисан түвшний сургуулийн багш,  оюутнуудын дунд “Professional and academic ethics in digital world”, “Ethical decision making and leadership” панел хэлэлцүүлэг, цагийн хөтөлбөрийн оюутнуудын дунд “Эрүүл орчин - Тамхины хяналтын тухай” нээлттэй хэлэлцүүлэг, зөв хандлагыг уриалсан Тик Ток уралдаан, бизнесийн ёс зүйн мэтгэлцээнийг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаагаа нийтэд түгээх зорилгоор  мэдээллийн сайт нээн, хөгжүүлснээр 1200 орчим хэрэглэгч хандаж, 5300 орчим  удаа уг сайтад зочилсон байна. Үүнээс, гадаадын 9 улсын 50 шахам хэрэглэгч хандсан байна.

undefined

undefined
  
Эдгээр үйл ажиллагааны үр дүнд дараа жилийн тэмдэглэлт өдөр хүртэл сургалт, судалгаа, ажлын орчиндоо ёс суртахуунлаг байх хэвшлийг төлөвшүүлж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж, ёс суртахууныг зөвхөн тэмдэглэлт өдрийн хүрээнд бус өдөр тутамдаа мөрдлөг, хэвшил болгон, туршлага хуримтлуулж ажиллахаар боллоо.

Сайтын холбоос: https://sites.google.com/ufe.edu.mn/ufe-global-ethics-day 

undefined

undefined

СЭЗИС, Б.Үржин

Шинэ бүтээл