“Монгол дахь боловсролын философийн асуудал, хандлага” Эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл
ШУА-ийн Философийн хүрээлэн, ШУА-ийн Хүмүүнлэгийн Ухааны салбарын Бага чуулганаас хамтран зохион байгуулсан “Монгол дахь боловсролын философийн асуудал, хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхэтгэлийг олны хүртээл болгож байна.
Тус эмхэтгэлд ШУА-ийн Философийн Хүрээлэн, МУИС, ХААИС, МУБИС, БШУЯ-ы харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Тэнгэр Дээд сургууль, Хангай Дээд сургууль, “Монголын Философийн Холбоо”, “Залуу Судлаачдыг Дэмжих Сан” ТББ зэрэг байгууллагын багш, судлаачид илтгэл хэвлэгдлээ. Үүнд:
Доктор (Sc.D), профессор Батын Ч.Ган-Өлзий “Хүмүүнлэг боловсролын философийн үндэслэгээ”, Ц.Гомбосүрэн “Хүүхдэд зориулсан философи” гэдэг Олон улсын хөтөлбөр бол хүүхдийг ухаанжуулах хөтөлбөр юм”, Д.Гантөмөр “Үндэсний боловсролын тогтолцоонд хамаарах зарим хүчин зүйл”, МУБИС-ийн багш профессор Ш.Ичинхорлоо “Боловсролын философи, түүнд холбогдох зарим асуудал”, Т.Нэмэхжаргал “Боловсролын шинэчлэлд үндэсний онцлогийг харгалзах нь”, Хангай ДС-ийн ТУЗ-ийн дарга профессор С.Төмөр-Очир “Монголын боловсролын социологийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам”, БҮХ-ийн судлаач доктор (Sc.D) О.Пүрэв “Боловсролын ёс зүй ба шинэ үеийнхний танин мэдэхүй, ёс суртахууны онцлог”, МУИС-ийн профессор Р.Дарьхүү, доктор М.Золзаяа нарын “Ёс зүйг сэтгэл судлал мэтээр ойлгохуйг залруулах нь”, Тэнгэр Дээд сургуулийн захирал доктор С.Даваадулам “Дээд боловсролын системийн өөрчлөлт, хандлага”, ШУТИС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор Ц.Батцэрэн, докторант Э.Энхцолмон нарын “Хүмүүнлэгийн боловсрол дахь философийн сургалт: ШУТИС-ийн жишээн дээр”, ХААИС-ийн багш, доктор Г.Уянга, магистр Л.Долгор нарын “Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөлд хийсэн шинжилгээний үр дүн”, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн ЭША доктор С.Соёлмаа “Хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн тухай орчин үеийн боловсролын философийн зарим чиг хандлага”, доктор М.Анара, магистр Б.Цэрмаа нар “Насан туршийн суралцахуйн асуудал: Ковид-Постковид төлөв байдал”, доктор Ж.Энхбаяр, докторант П.Мягмарсайхан “Прагматизм ба боловсролын философи” сэдэвт илтгэлүүд нийтлэгдэв.
2022.04.25.