Монголын Философийн Холбооны шагналд нэр дэвшүүлэх материал хүлээн авна
Нэр дэвшүүлэх материалыг 2022 оны 01 сарын 27-ны өдөр хүртэл ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн 2-р байрны 103 тоотод ирүүлнэ үү.
1. Дараах байгууллага шагналд нэр дэвшүүлэх боломжтой:
- Эрдэм шинжилгээний байгууллага;
- Их, дээд сургууль;
- Төрийн болон төрийн бус байгууллага
2. Нэр дэвшигчид тавих шаардлага: Философийн салбарын хөгжилд онцгой идэвх зүтгэл, хүч чармайлт гарган дорвитой хувь нэмэр оруулсан, судалгааны шинэ чиглэлийг хөгжүүлсэн, судалгааны үр дүнгээ гадаад, дотоодод таниулсан байна.
3. Бүрдүүлэх материал:
- Нэр дэвшүүлсэн байгууллагын албан бичиг
- Ажил байдлын тодорхойлолт (нэр дэвшүүлэх үндэслэлийг тодорхой тусгасан байна)
- Нэр дэвшигчийн товч анкет
- Бүтээлийн жагсаалт (баталгаажсан)
- Хурлын тэмдэглэл (нэгжийн эсвэл хамт олны хурлын)
Нэр дэвшүүлсэн байгууллагын ирүүлсэн албан бичиг, тодорхойлолт нь гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажсан байна.
4. Шагнал, урамшуулал: Монголын Философийн Холбооны “Арга билиг” цом, мөнгөн урамшууллаас бүрдэнэ.
Холбоо барих утас: 99827787
Цахим шуудан: mongolia.philosophy@gmail.com
МОНГОЛЫН ФИЛОСОФИЙН ХОЛБОО