“Монгол дахь философийн сургалтын өнөөгийн байдал” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монголын Философийн Холбооноос 2021 оны 10-р сарын 2-ны Бямба гарагт “Монгол дахь философийн сургалтын өнөөгийн байдал” хэлэлцүүлэг цахимаар зохион байгууллаа.

Доктор (Ph.D), профессор Р.Дарьхүү “МУИС дахь философийн сургалтын өнөөгийн байдал”, СУИС-ийн, Соёлын сургуулийн ахлах багш Д.Энхбаяр, Т.Очбадрах “СУИС-ийн бакалаврын түвшний сургалт дахь “Философи” хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, өнөөгийн байдал”, лхарамба Д.Жавзандорж “Буддын философи сэтгэлгээний төлөвшлийг бий болгох арга зам”, докторант Б.Нарантунгалаг Анагаахын сургуулиудын философийн хичээлийн хөтөлбөрийн өнөөгийн байдал (Монголын болон гадаадын их, дээд сургуулийн жишээн дээр), докторант М.Ганхуяг “Монголын Бурханы Шашны Дээд сургуулийн Буддын гүн ухааны хичээлийн хөтөлбөрийн онцлог”, доктор (Ph.D), дэд профессор Б.Дэлгэрмаа, докторант Д.Ариунжаргал “Монгол дахь гоо зүйн сургалтын уламжлал ба өнөөгийн байдал”, докторант Ж.Каламхас “Философийн үндэс” хичээлийн өнөөгийн байдал, цаашдын хэрэгцээ шаардлага (Дархан-Уул аймаг дахь их дээд сургуулийн жишээн дээр)”, доктор (Ph.D) Б.Цэрэнханд “Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” Дээд сургуулийн “Философийн үндэс” хичээлийн өнөөгийн байдалд хийсэн анализ”, докторант Б.Наранбаатар “Инженерийн ёс зүй хичээлийн агуулга дахь философийн үзэл, сургаалууд” сэдэвт илтгэлүүд хэлэлцүүллээ.

Илтгэлүүдэд 15 сургуулийн “Философи” хичээлийн хөтөлбөрийн агуулга, үнэлгээ, заах арга зүй, багшлах боловсон хүчин, хичээлийн нэршил, ном сурах бичгийн хүртээмжийн талаар болон тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар үнэтэй санал, зөвлөмж тусжээ.

undefined

Хэлэлцүүлэгт МУИС, ШУТИС, ХААИС, СУИС, Ач АУИС, СЭЗИС, МҮИС, Монголын Бурхны шашны дээд сургууль, ШУА-ийн Философийн хүрээлэн, Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” Дээд сургууль, Тэнгэр Дээд сургууль, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Отгонтэнгэр Их сургуулийн багш, судлаачид оролцлоо. 
Цаашид МФХ-ы намрын уулзалтыг тогтмолжуулах нь салбарынхан харилцан мэдээлэл солилцож, тулгамдаж буй асуудлаа шийдэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх индэр болно гэж санал нэгдэв.  МФХ-оос илтгэгч нарт батламж олгов.

М.Золзаяа

Шинэ бүтээл