ДАМБЫН ГАНТӨМӨРТ ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ОЛГОЛОО

Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл 6-р сарын 17-ны өдөр Монголын Философийн Холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөрт философийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг олгож, дипломыг гардууллаа. Түүний эрдэм шинжилгээний ажлын зөвлөхөөр академич Г.Чулуунбаатар, доктор (Sc.D) Ч.Ган-Өлзий нар ажиллажээ.

ШУА-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын бага чуулганы гишүүн Д.Гантөмөр нь “Аялал жуулчлалын нийгэм-соёлын философи шинжилгээ” хэмээх философийн шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээлдээ аялал жуулчлалын асуудалд өрнө, дорнын зарим философийн үүднээс үнэлэмж өгч, тус салбарын хөгжлийн бодлого, үзэл баримтлалд дүн шинжилгээ хийх замаар цаашид Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх философи үндэслэл, арга зүйг боловсруулсан байна. Уг онолын судалгааны ажилд аялал жуулчлалыг судлах диалектик, герменевтик феноменологи, буддын сэтгэл төдийтний философи арга зүйн үндэслэлийг дэвшүүлж, аялал жуулчлалын объектив, субъектив хамаарлыг экологи, нийгэм-соёл, оюун санаа, танин мэдэхүйн хүчин зүйлсээр тодруулан илэрхийлсэн болно. 

Тэрээр философийн салбарын 16 дахь шинжлэх ухааны доктор болж байна. Монголын Философийн Холбооны гишүүдээс философийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэргээ амжилттай хамгаалсан  Д.Гантөмөрийн цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.

Шинэ бүтээл