"Бодь мөрийн зэргийн дээж бичиг" хэмээх бүтээл хэвлэгдлээ

Монголын Философийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Г.Мягмарсүрэн "Бодь мөрийн зэргийн дээж бичиг"-ийг хэвлүүллээ. Энэхүү "Бодь мөрийн зэргийн дээж бичиг"-т 70 гаруй төвөд, монгол мэргэдийн 170 илүү их, дунд, бага бодь мөрийн зэрэг, бодь мөрийн зэргийн тайлбар, тэмдэглэл, уншлага, бясалгал, анхааран авлага, тахил төгсгөлийн шүлэг, завсрын шигтгэл шүлэг, залбирал, магтаал, ерөөл, сургаал зэргийг багтаажээ. Тухайлбал Өндөр гэгээн, Агваанхайдав, Агваанбалдан, Данзанравжаа, Халхын Батаа равжамба, Агваанданзанням, Цахар гэвш Лувсанчүлтэм нарын эшлэл тайлбарыг орчуулсан байна.

Тус бүтээлийг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, доктор М.Батаа ариутган шүүжээ. Номын нээлтийг Бурхан багшийн их дүйчин өдөр зохион байгууллаа.

undefined

Шинэ бүтээл