"Өдөр бүр хэмнэе" шилдэг туршлагын уралдаан

Манай улсын нийт хог хаягдлын 90,.9 хувь нь ахуйн гаралтай хог хаягдал байдаг бөгөөд ахуйн болон өргөн хэрэглээний ихэнх бүтээгдэхүүн байгальд шингэдэггүй сав, баглаа, боодолтой байна. 

Орчин үед бид байгалиа хайрлах хамгаалах тухай маш олон арга, техникт суралцаж байгаа ч өөрсдийн өдөр тутмын үр ашиггүй худалдан авалтаас үүдэлтэй хэрэглээний хог хаягдлын хор уршгийг бараг анзаардаггүй. Гэтэл бид шаардлагагүй худалдан авалтаас татгалзаж, ухаалаг худалдан авалт хийснээр мөнгөө хэмнэн хог хаягдлаа багасгах боломжтой юм. 

Коронавируст цар тахлын улмаас хөл хорио удаан хугацаагаар үргэлжилж, ихэнх өрхийн хувьд орлого нь буурах, дээр нь иргэд олон цагаар гэртээ байгаа нь хог хаягдлын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг үр дагаврыг бий болгож байна. Иймд бид өдөр тутамд шаардлагагүй худалдан авалтаасаа татгалзаж, ухаалгаар шийдсэн туршлагаа хуваалцах зорилгоор “Өдөр бүр хэмнэе” шилдэг санааны уралдааныг зарлаж байна. 

Уралдаанд гэр бүлээрээ, хамт олноороо, ганцаараа ч оролцож болох төдийгүй богино бичлэг, зураг, постерын аль ч хэлбэрээр оролцох боломжтой. Бүтээлийг 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд ЭНЭ холбоосоор хүлээн авна. Шагналын сан: 3 сая төгрөг.

Та бүхэн өдөр тутамын худалдан авалтандаа шалгууртай хандаж хог их гаргадаг худалдан авалтаас татгалзсан ухаалаг шийдэл, шинэлэг туршлагаа хуваалцаж “Өдөр бүр хэмнэе” шилдэг санааны уралдаанд оролцоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ӨДӨР БҮР ХЭМНЭЕ фэйсбүүк хуудсаас аваарай. 

Холбоос: https://www.facebook.com/udurburhemnelt
Tippy Top эсвэл Анимэйшн видеоны линк оруулах https: //www.youtube.com/watch?v=auQ9OlbKcNk

Ашиглаж болох зурагууд:

undefinedundefined

undefined

undefined

Шинэ бүтээл