ФИЛОСОФИ ЗААХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ШУА-ийн Философийн хүрээлэн, Монголын Философийн Холбооноос хамтран 8-р сарын 29-ний өдөр их дээд сургуулийн философи, нийгмийн ухааны багш нарын дунд “Философи заах арга зүй: туршлага солилцох сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтад ШУА-ийн Философийн хүрээлэн, доктор (Sc.D), профессор Ч.Ган-Өлзий “Философийг шинжлэх ухаанч болгоход "онтологийн эргэлт" сэдвийг харьцуулан заахын ач холбогдол”, Отгонтэнгэр Их сургууль, доктор (Ph.D), профессор Б.Галиндэв “Философийн сургалтад сонгодог уран зохиол, уран бүтээлийг ашиглах нь”, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, доктор (Ph.D), профессор Р.Дарьхүү “Ёс зүй” сэдвийг заах арга зүйн асуудалд”, ХААИС-ийн багш, доктор (Ph.D) Г.Уянга, М.Мөнхзул нар “Мэргэжлийн бус ангид философийн семинарын хичээл заах арга зүй”, АШУҮИС-ийн багш Д.Авирмэд “Хичээлийн хөтөлбөр, арга зүйг сайжруулахад оюутны сэтгэл ханамжийн үнэлгээг ашиглах нь”, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, доктор (Ph.D) Д.Оюунгэрэл “Философийн хичээл заах дотоодын туршлагаас хуваалцах нь”, “Их дээд сургуулийн философийн сургалт” сэдвээр МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш Б.Өлзийсайхан, Турк Улсын Мармара Их сургуулийн докторант Х.Амантай, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн магистр багш
Ж.Отгонбаяр нар илтгэл хэлэлцүүллээ. Тус сургалтад ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон 20 гаруй их дээд сургуулийн багш хамрагдан заах арга зүйн туршлагаа солилцож, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо илэрхийлсэн болно.