Д.Гантөмөр уулзалт хэлэлцүүлэгт оролцлоо
НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газраас НҮБ-75 санаачлагатай холбоотой мэдээлэл, богино хэмжээний видеог сурталчлан танилцуулж, ирэх 25 жилийн тогтвортой хөгжлийн бодлого, тулгарч буй гол саад бэрхшээл, хамтын гарц шийдлийн талаар санал солилцох зорилгоор академи, судалгаа шинжилгээний байгууллагууд зориулсан уулзалт, хэлэлцүүлгийг 8-р сарын 04-нд зохион байгууллаа. Уг уулзалт хэлэлцүүлэгт МФХ-ы Ерөнхийлөгч доктор Д.Гантөмөр оролцлоо.