Монголын Философийн Холбооны ахмад гишүүдэд хүргэх зар
Монголын Философийн Холбооны ахмад гишүүд Та бүхнийг Булган аймгийн Гурванбулаг суманд байрладаг “ГУРВАН БУЛАГ КОММЮНИТИ” амралтын газарт хөнгөлөлттэй үнээр амрахыг урьж байна. Амрахыг хүсэгч нь оршин суугаа хороондоо бүртгүүлж, амрах эрхийн бичгээ авч очно.
Үнэ: Зөвхөн амрах эрхийн бичигтэй холбооны тэтгэвэрийн ахмад гишүүдэд 7 хоногийн 70 мянган төгрөг /1 хоног 10 мянган төгрөг/.
Унаа: Долоо хоногт 2 удаа унаа явна. Мөн өөрсдөө Гурванбулаг сум руу шуудангаар очих боломжтой.
Хоол: Өдрийн 3 хоол, 2 аяга тараг, айраг.
Улаанбаатар хотоос засмал замаар 190 км яваад, салаад 25 км шороон замаар явна. Гэрт дээд тал нь 3 хүн байрлах боломжтой. 0-2 насны хүүхэд үнэгүй амарна. 3-8 насны хүүхэд 40%, 9-12 насны хүүхэд 20% тус тус хөнгөлнө.
Эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр тохилог, тав тухтай орчин, цэвэр агаар, мэргэжлийн тогоочийн амтат хоол Та бүхнийг хүлээж байна.
Харилцах утас: 99008497, 99958964
“ГУРВАН БУЛАГ КОММЮНИТИ” амралтын газар





