“Сэтгэлгээний түүх, соёл” хичээлийн нэрийг “Философи” хэмээн өөрчлөх сайдын тушаал гарлаа

Mонголын Философийн Холбооны гишүүд, их дээд сургуулийн философийн багш, судлаачид БШУ-ы сайдын 2014 оны “Хичээлийн жагсаалт батлах тухай” А/285 тоот тушаалын хавсралт дахь “Сэтгэлгээний түүх, соёл” хичээлийн нэрийг “Философи” хэмээн өөрчлөх талаар санал боловсруулан БСШУСЯ-нд хүргүүлсэн юм.
    
2020 оны 5-р сарын 25-ны өдөр БСШУС-ын сайдын “Хавсралтад өөрчлөлт оруулах тухай” А/262 тоот тушаал гарсан  байна.
    
ЮНЕСКО, Олон Улсын боловсролын байгууллагуудын зөвлөмж, салбарын эрдэмтдийн саналыг харгалзан зөв зүйтэй шийдвэр гаргасан БСШУС-ын сайд  Ё.Баатарбилэг болон Дээд боловсролын газрын хамт олонд талархал илэрхийлье.

Монголын Философийн Холбооны
Удирдах зөвлөлийн гишүүд

undefined

 

Шинэ бүтээл