Шинжлэх ухааны доктор, профессор Батын Ч. Ган-Өлзийн товч танилцуулга

undefinedЧ.Ган-Өлзий ХҮI жарны усан могой жил Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт төрсөн. 1971 онд Биндэрийн бүрэн дунд сургууль, МУИС-ийн герман хэлний бэлтгэл, философийн анги, ЗХУ-ын Москва хотод НУА-ийн аспирантурыг тус тус төгссөн, философич, улс төр судлаач мэргэжилтэй. ШУА-ийн Философийн хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан. 1990 онд Москва хотод “БНМАУ-ын хөгжлийн өнөөгийн шатанд нийгмийн шударга ёсыг хэрэгжүүлэх асуудал” сэдвээр философийн доктор (Ph.D)-ын, 2008 онд Улаанбаатар хотноо “Оюун санаа, зан үйл ба улс төрийн ертөнцийн гоц чанарын шударга зохицол” гэдэг сэдвээр философийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1997 онд профессор цол хүртсэн.  2010, 2020 онуудад ШУА-ийн Бага Чуулганы гишүүнээр сонгогдсон. Монголын Философийн Холбооны удирдах Зөвлөлийн гишүүн. 

• Ган-Өлзий орчин үеийн өрнөдийн философи ба монголын уламжлалт философийг харьцуулан судлаж нэгэн сэдэвт ном 22, сурах бичиг, толь 6, хамтын бүтээл 28, өгүүлэл 90-ийг нийтлүүлж, гадаад дотоодын эрдэм шинжилгээний хуралд 50 илтгэл тавьсны зарим нь орос, хятад, англи, солонгос хэлээр хэвлэгджээ. “Нийгэм судлалын сурах бичгийн шинэчлэл”, “Нээлттэй нийгмийн тайлбар толь”, “Иргэний нийгэм ба боловсрол”, “Өрнө дорнын философийн харьцуулсан судалгаа”, “Оюунлаг танин мэдэхүй”, “Монгол дахь иргэний нийгмийн төлөвшлийн философи”, “Тогтвортой хөгжлийн оюун санааны үндэс” зэрэг суурь судалгааны төслийг удирдсаны дээр Евро-Азийн сэтгэлгээний уламжлал шинэчлэлийн асуудлаар Монгол-Хятад-Оросын хамтарсан байнгын семинар (workshop)-ын эрдэм шинжилгээний зөвлөхөөр ажиллаж байна.

• Түүний бүтээлүүд шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагналыг 2011, 2016 онд хоёр удаа, Монголын Нээлттэй нийгэм хүрээлэн (Соросын сан)-гийн тэргүүн шагнал (1998), Монголын Философийн Холбооны дээд шагнал (2017), “Шинжлэх ухаан, технологи ба инноваци -2018” үзэсгэлэнгийн 3-р байрны шагнал тус тус хүртсэн.
  Монгол Улсад шинжлэх ухааны хөгжил, хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм цогцлон бүрэлдэх түгээмэл зүй тогтлын онол, арга зүй, оюун санааны үндэслэлийг иж бүрнээр боловсруулж байна. Үүнд: 

• Өрнө дорнын философийн нийтлэг тал ба өвөрмөц онцлогийг харьцуулан судалж (comparative studies) тайлал зүйн мэдэгдэхүүний билиг хэмээх шинэ философийг боловсруулсан. Энэ нь философийн үндэсний уламжлал, дэлхийн тэргүүлэх хандлага ба шинжлэх ухаан технологийн ололтыг зуучлан холбож, ерөнхий зүй тогтлыг шүтэн барилдахуйн үүднээс тайлбарлах  шинэ баримтлал, судалгааны арга зүй юм. 

• Тайллын мэдэгдэхүүний билигт үндэслэн оршихуйн харьцангуй (relativistic ontology) онолын судалгааны дэг хүрээг шинээр үүсгэжээ. Философийн хуучирсан явцуу хууль, зүй тогтол, категориудыг өөрчлөн шинээр боловсруулж, тайлал зүйн мэдэгдэхүүний билгийн судалгаа болон хэлэлцүүлгийн удирдамж болгов.

• Орчин үеийн дэлхийн шинжлэх ухаанч философи болох (“hermeneutic phenomenology”)-г Монголын буддын философийн уламжлалтай харьцуулан шинжилж шүтэн барилдахуйн түгээмэл хуулийг судлах шинэ арга зүй боловсруулав. Энэ нь орчлонгийн мөн чанар, хөгжлийн зүй тогтлыг хүмүүний ахуйгаар дамжуулан танин мэдэхүй (эпистемологи), өөрөө тодрох мэдэгдэхүүний билиг (феномэнологи), үнэлэмж (аксиологи)-ийн  ба ашиг сонирхол ба үйлийн (прагматик) үндэслэлийг зөв ойлгох, зөв тайлбарлах түгээмэл онол, арга зүй юм.

• Иргэний ардчилсан, хүмүүнлэг бөгөөд нээлттэй нийгэм төлөвших онол:

• Намын улс төрийн бодлогоос олон нийтийн улс төрд шилжих үзэл баримтлал:

• Нийгмийн шударга ёс, шүтэн барилдахуйн зохицолд тулгуурласан хөгжлийн суурь үндэслэл:

• Харьцангуйн онол ба квант механикийн философийн тулгамдсан асуудлыг космологи, астрофизик, эгэл бөөмсийн физик ба философийн хам холбоонд судлаж, байгаль шинжлэлийн нээлтүүд, өөрөө зохион байгуулагдах ба хаосын онол, фракталь геометрийн чанад ерөнхий зүй тогтлыг тайлбарлах  компаратив философийн судалгааны шинэ чиглэлийг боловсруулсан.

undefined

 

ОРЧЛОНГИЙН НУУЦЫГ ТАЙЛАХУЙ

 

Шинэ бүтээл